ATACMS пуужингаар цохилт өгсний хариуд ОХУ ”Орешник” пуужин харважээ

14

ATACMS пуужингаар цохилт өгсний хариуд ОХУ ”Орешник” пуужин харважээ

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ард иргэддээ хандаж хэлсэн үгэндээ, ОХУ Украины Днепр дэх цэргийн үйлдвэрт дундын зайн тусгалтай шинэ төрлийн “Орешник” баллистик пуужингаар цохилт өгсөн тухай мэдэгджээ. Энэ төрлийн пуужингийн цохилтоос эсэргүүцэн хамгаалах хэрэгсэл одоогоор байдаггүй байна.

Тэрбээр Украины ОХУ-ын нутаг дэвсгэрийн гүнд ATACMS, болон Их Британийн Storm Shadow болон HIMARS пуужингаар цохилт өгсний хариу цохилт гэж мэдэгдэв. Алсын зайн тусгалтай пуужингаар Курск болон Брянск мужууд дахь цэргийн объектуудад цохилт өгсөн бөгөөд Курскт өгсөн цохилтын улмаас хүний амь үрэгджээ. В.Путин энэхүү цохилтын бай нь Курск муж дахь “Север” удирдлагын төв байсан гэдгийг баталсан байна.

Тэрбээр “Орешник” нэн шинэ үеийн баллистик пуужин зэрэг зэвсгийг Оросын объектуудын эсрэг өөрийнхөө зэвсгийг ашиглах зөвшөөрөл олгосон орнуудын цэргийн объектуудын эсрэг хэрэглэх эрхтэй гээд хүмүүнлэгийн зорилгоор Украинд энгийн иргэдээ нүүлгэн шилжүүлэх боломж олгож, ийм төрлийн цохилтуудын талаар урьдчилан мэдэгдэнэ хэмээн онцолжээ.

ОХУ Цөмийн аюулыг багасгах үндэсний төвөөрөө дамжуулан АНУ-д “Орешник” пуужин хэрэглэх гэж буй тухай автомат горимоор урьдчилан мэдэгдсэн гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков онцолсон байна. Баллистик пуужинг харвахаас 30 минутын өмнө анхааруулга өгсөн байна.

Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Сабрина Сингх Орос улс дундын зайн тусгалтай пуужин харвах гэж буйгаа мэдэгдсэнийг баталсан байна. Цагааны ордны хэвлэлийн төлөөлөгч Карим Жан-Пьер АНУ нь Украин болон холбоотнууддаа Орос “Орешник” пуужин харвах гэж буй тухай анхааруулсныг онцолжээ.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Владимир Путины мэдэгдэлтэй холбогдуулан тайлбар хийхдээ энэхүү алхам нь Оросын зүгээс мөргөлдөөнийг хурцатгахад чиглэлд хийж буй хоёрдох алхам гэлээ. Эхнийх нь Хойд Солонгосын цэргүүдийг фронт руу илгээсэн явдал байв. Энэ бол дайны цар хүрээ, харгислал ноцтой нэмэгдэж буйг илтгэж байна. Путин нэн шинэ үеийн баллистик пуужинг өрнөдийн нарийн тусгалтай зэвсгээр цохилт өгсний хариу хэмээн мэдэгдсэн нь үнэнд нийцэхгүй. Учир нь Украин ийм төрлийн системийг нэг бус удаа хэрэглэсэн гэж онцолжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>