Ө.Шижир: Монголчууд байгалийн баялгаа ухаалаг зарцуулах, өгөөжийг нь шударга хүртэх эрхзүйн орчин тавигдсан
УИХ-ын гишүүн Ө.Шижир: Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно”, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 5.1, 5.4, 5.5, Үндэсний баялгийн сангийн 11.1.2-т тус тус заасан ашигт малтмалын орд газруудын үйл ажиллагаанаас ард түмэнд үр өгөөжийг хүртээх асуудал, төр нийтийн өмчийн асуудлуудын талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэд 2025.01.31-ны өдөр асуулга тавьсан.

