Орон сууцны хорооллын гадна явж байсан иргэн нохойнд хазуулж, хуруугаа таслуулжээ

145

Орон сууцны хорооллын гадна явж байсан иргэн нохойнд хазуулж, хуруугаа таслуулжээ

 

Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх албанаас дараах сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна.

Орон сууцны хорооллын гадна явж байсан иргэн нохойд хазуулж, хуруугаа таслуулсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Тодруулбал, энэ оны буюу хоёрдугаар сарын 07-ны өдөр иргэн О-г СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хорооллын гадна  алхаж явахад нь нохой дайрч хурууг нь тас хазаж гэтээсэн талаарх гомдол мэдээлэл  цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байна.

Өнгөрсөн онд цагдаагийн байгууллага орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалт зүүлгээгүйгээс хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэх 60 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Мөн нохойд хазуулж гэмтсэн 234 хүний гомдлыг шалгаж, Зөрчлийн тухай хуулийн 5.19-р зүйлд заасны дагуу нохойны эзэн холбогдогч нарт торгох шийтгэл оногдуулжээ.

Нохой нь бусдын биед халдаж хүндэвтэр, хүнд хохирол учруулах, улмаар бусдын амь насанд хохирол учруулсан бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.15-д зааснаар нохойны эзэнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалттай байдаг.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>