Хятад улс бол хөгжиж буй орнуудад итгэл зориг өгч чадах сайн жишээ мөн

39

Египетийн албаны мэдээллийн "Аль-Анифат"-ын ерөнхий редактор Осама Саид саяхан Каир хотод ярилцлага өгөхдөө “Хятад улс бол хөгжиж буй орнуудад итгэл зориг өгч чадах сайн жишээ юм.Хятадын хөгжлийн туршлагад нээлттэй байх төрийн бодлого нь маш чухал ач холбогдол үзүүлсэн.Энэ нь дэлхийн өмнөдийн улс орнуудад маш сайн туршлага хангасан байна гэж хэлж болно” гэжээ.

Саид“Хятад улс хэд хэдэн чухал санаачилга дэвшүүлсэн нь Хятад улс болон хөгжиж буй бусад орнуудын эдийн засаг,технологийн салбарын хамтын ажиллагааг үр дүнтэй ахиулж чадсан.Үүнд “Бүс ба зам”санаачилга нь Хятад улс болон хамтран бүтээн байгуулж буй орнуудын хооронд эдийн засаг худалдааны харилцан ашигтай,хүртээмжтэй  түншлэлийн харилцаа тогтоохыг дэмжжээ.Хятад улсын дэвшүүлсэн дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилга нь Хятадын үүрэг хариуцлагыг харуулсан байна”гэжээ.

Мөн тэрээр"Хятад улс хөгжиж буй орнуудтай хамтран ажиллахдаа Хятад улс төрийн нөхцөлийг хавсаргадаггүй бөгөөд энэ нь барууны орнуудаас эрс ялгаатай.Египет Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа арав гаруй жилийг туулсан нь Хятад улс болон хөгжиж буй орнуудын хамтын ажиллагааны жишээ болсон юм.Египет Хятад хоёр орон дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын олон төсөлд хамтран ажилласан бөгөөд маш сайн үр дүнд хүрсэн.Египет улс Хятадаас дэвшилтэт технологи, хөрөнгө оруулалт болон олон салбарын туршлагаас ашиг хүртсэн бол Хятад улс Африк, Ойрх Дорнодыг холбосон чухал бүс болох Египетээс худалдааны тав тухыг хүртэж байна.” гэжээ.

Саид хоёр чуулганы тухай ярихдаа“Бүх Хятадын АТИХ болон УТЗЗ буюу хоёр чуулган бол Хятадын тухай ойлгох чухал цонх мөн гэж бодож байгаа бөгөөд би өөрөө Хятадын эдийн засгийн өсөлтийн зорилт,холбогдох бодлогод анхаарлаа хандуулж байна.Хятад улс бол дэлхийн эдийн засгийн хөгжил дэх чухал бүрэлдэхүүн хэсэг болно.Олон орны эдийн засаг Хятадтай аль хэзээнээ нягт холбоотой болсон.Би бас Хятадын аюулгүй байдал, засаглал зэрэг салбарт баримталж буй бодлогын талаар сонирхдог, Хятад улс дэлхийн өмнөд орнуудын хамтын ажиллагааг ахиулах, дэлхийн энх тайвныг хамгаалахад чухал ач холбогдол үзүүлэхийг хүсэж байна” гэжээ. 

 

Зохиогч: ДҮН ШӨҮЖҮ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж: news.cn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>