Ц.Мянганбаяр өөрийнхөө дампууруулсан нөхдийн сэг зэмээр хооллож явна

1424
Анод банк, Зоос банкны дампуурлын талаар ид шуугиж байсан үе хэдийн ард хоцорч. Анод банкны чанаргүй зээлийн 70 хувь нь Ц.Мянганбаяр, эрхэм гишүүн нэртэй Наранхүүгийн авсан зээл байсан. Зоос банк дампуурахад мөн л төлөгдөх боломжгүй зээлийн ихэнх нь Японы иточу корпорациар батлан даалт гаргуулж авсан Ц.Мянганбаярын зээл байсан.

Анод, Зоос банкны санхүүгийн нөхцөл байдал муудаж дампуурах аюул ойртож байгааг мэдэхийн дээдээр мэдэж байсан Ц.Мянганбаяр өөрийнхөө өмнөөс халуун чулуу үмхүүлэх хүнээр Жаст группын Ш.Батхүүг сонгосон нь биелэлээ олж одоо тэрээр нарсанд сууж байна.

"Ц.Мянганбаярт итгэж хамтран ажилласан нь миний хувьд хамгийн том алдаа байлаа” ... энэ бол хэлэх үггүй болтолоо хулхидуулж, түүний бэлтгэсэн хавханд  орсон Ш.Батхүүгийн эцсийн үг.

Ш.Батхүүтэй хамтран ажиллахаар алдарт Олон овоотын ордын талаар 2008 онд гэрээ зурахынхаа өмнөхөн уурхайн хаягдал нэрээр алтны бага агуулгатай их хэмжээний хүдрийг талбайн гадна талд асгасан байсныг Ш.Батхүү анзааралгүй үлдэж, Ц.Мянганбаяр тэрхүү хаягдал шороогоо 2011-2012 онуудад уусган баяжуулах технологиор баяжуулж 10 сая долларын алт авсан байдаг. Угтаа тэр бол Ш.Батхүүгийн алт байх байж.
Ц.Мянганбаяраас Ш.Батхүүд шилжүүлсэн өр төлбөрийн эсрэг шилжиж очсон 10 гаран тусгай зөвшөөрөл өнөөдөр банкиудын дунд их хэмжээний өрийн барьцаанд байгаа. Тэгвэл энэ удаа Голомт банк Ш.Батхүүгээс авах өр төлбөрийнхөө оронд дээрх тусгай зөвшөөрлүүдийн нэг болох алтны 7 тоннын нөөцтэй Бурхан дөл хэмээх нэртэй А лицензийг шилжүүлэн авч Ц.Мянганбаярт өгчээ. Ш.Батхүүгийн дампуурлын сэг зэмээр дахин нэг хооллох зохиолыг далдаас Ц.Мянганбаяр найруулсан нь одоо ил болоод байна.

Ц.Мянганбаяр охид хүүхнүүд, аль таарсан бүхэндээ "удахгүй алтандаа залгана” гэж хангалзаж байгаа сурагтай.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.