Хөрөнгө оруулалтгүйгээс усаа хил хязгаараасаа алдаж байна

1239

Манайд борооны ус хуримтлуулж, хэрэглэх байгууламж, голын урсгалыг хаах боомт байхгүй учир амьдралыг тэтгэгч чандмань эрдэнээ газрын хөрсөнд шингээж, хил хязгаараасаа алдаж байна. Тухайлбал, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 28 газарт борооны ус их хэмжээгээр тогтдог болох нь судалгаагаар илэрчээ. Тиймээс үерийн усыг хуримтлуулан ашиглах хэрэгтэйг мэргэжилтнүүд хэлж байна. Манай улсын цэвэр усны нөөцийн 90 хувь нь газрын гадаргад, үлдсэн хэсэг нь гүнд байдаг. Гэтэл манай орны Тэсийн голоос бусад гол горхи хилийн чанад руу цутгадаг. " Ус тогтвортой хөгжил” уриан дор Дэлхийн усны өдрийг энэ сарын 22-нд тэмдэглэх гэж байна. Усны салбарт тулгамдаж буй хамгийн том асуудал бол судалгаа ажээ. Одоогоор " Орхон голд урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах” төслийн анхан шатны судалгааны ажил хийгдсэн байна. Мөн Туул голд үерийн усыг хуримтлуулах сантай болох боломж байгаа ажээ.  Манай судлаач эрдэмтэд усны бүхий л төрлийн судалгааг өндөр хөгжилтэй оронд хэрэглэдэг багаж тоног төхөөрөмжөөр хийдэг юм байна. Харин судалгааны санхүүжилт хөрөнгө оруулалтгүйгээс усаа хил хязгаараасаа алдаж байгаа нь харамсалтай.

Эх сурвалж:www.polit.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>