Монголын Засгийн газрыг "Оюу Толгойн асуудлаар арбитрын шүүхэд өгнө
Сэм Монголд ирэхээсээ өмнө "Ройтерс” агентлагт ярицлага өгөх үеэрээ "Бид Монголын Засгийн газарт санал тавьсан. Та бүхэн сонирхож байгаа байх. Оюутолгойн зэсийн уурхайн олборолтыг дахин эхлүүлэх хүсэлтэй байгаа. Энэхүү саналыг би өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бичгээр тус улсын Засгийн газарт хүргүүлсэн. Эцсийн байдлаар хариугаа аваагүй байна. Удаан хүлээх эрсдэл дагуулдаг. Бид шийдвэрээ өөрчлөхгүй. Энэ бол бидний эцсийн санал. Санал өөрчлөгдөхгүй гэдгээ уламжилсан” гэсэн байна.
Тус компани 127 сая ам.доллароос 30 сая
ам.доллар болгож, багасгасан татварын маргаан болон хоёр дахь шатны далд
уурхайн бүтээн байгуулалтыг санхжүүжүүлэх 4 тэрбум ам.долларын төсөл
зэргийг шийдвэрлэх санал хүргүүлээд байгаа гэнэ. "Рио Тинто” татварын
маргаанаа шийдвэрлэхийн тулд олон улсын Арбитын шүүхэд хандаж болзошгүй”
хэмээн ярилцлагынхаа үеэр дурьджээ.