Л.Гансүхийг УИХ-ын гишүүдийн өмнө гудамжинд чирж аваад явжээ
Харин
Л.Гансүх гишүүдтэй уулзах гэж маргаснаас болж олон нийтийн өмнө багахан
хэмжээний "жүжиг” болоод өнгөрчээ. Өмгөөлөгчдийнх нь мэдээлж буйгаар
Л.Гансүхийг гудамжинд чирж, гулдчин олон асуудал өрнөсөн байна. Хамгийн
сүүлд л гэхэд Ц.Баасандорж гэдэг өмгөөлөгчтэй нь уулзуулжээ. Л.Гансүх
өмгөөлөгчөөрөө дамжуулан нэлээд ноцтой үгийг олон нийтэд хандан дайжээ.
Энэ тухай Ц.Баасандорж өмгөөлөгч "Л.Гансүхийг хоёр сар хорих шийдвэр
гаргасан. Би үйлчлүүлэгчтэйгээ өчигдөр уулзсан. Л.Гансүх Засгийн газрыг
унагах зорилгоор АТГ тушаал аван ажиллаж байна. Намайг улс төрийн хилс
хэрэгт хэлмэгдүүлж байна. "Нүүрс” хөтөлбөрөөс ямар ч мөнгө завшаагүй”
гэж хэлүүлсэн аж. Эндээс дүгнэж үзвэл Л.Гансүх АТГ улс төржиж байна,
тушаалаар ажиллаж байна гэсэн бодлогыг баримтлах бололтой. Ганц
зөвлөхийг хорьсны төлөө огцордог Засгийн газар гэж юу байхав дээ?
Ер
нь өчигдрөөс эхлээд Засгийн газрыг огцруулахын тулд АТГ ажиллаж байна
гэсэн мэдээлэл их тархах болсон. Үүнийг тараагаад байгаа Засгийн
газрынханд АТГ тун сонирхолтой хариу барихаар бэлдэж эхэлсэн хэмээн эх
сурвалж мэдээллээ. Мөн
Л.Гансүхийн өмгөөлөгч Төв аймгийн ШШГА болон АТГ-ын албан тушаалтнуудыг
шалгуулахаар хуулийн байгууллагад хандана гэдгээ мэдэгдлээ.