Баруун аймгуудаар цаг агаарын аюултай үзэгдэл болж байна

1624
Баруун аймгуудаар цаг агаарын аюултай үзэгдэл болж байна Увс аймагт цаг агаарын онц аюултай үзэгдэл болж буй талаар эх сурвалжууд мэдээллээ. Яг одоо тус аймагт ойрын юм харагдахгүй болж, тэнгэр бүрхэн шороон шуурга болж буй аж.

Ус цаг уурын үндэсний агентлагийн мэдээлснээр өнөөдөр баруун аймгуудын нутгаар цасан болон шороон шуурга болно хэмээн анхааруулсан юм. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүртлээ ширүүсэхийг анхааруулсан юм. 

Мөн халуун, хуурай салхитай байх тул гал түймрийн аюулаас сэрэмжлүүлсэн билээ.



16-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 18-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 16-нд Алтайн уулсаар, 17-нд зарим газраар, 18-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 17-нд нутгийн баруун хэсгээр,18-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Идэр, Тэс,Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>