Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

1273
Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой"Эрдэнэт” үйлдвэрийн Хаалт хөгжлийн менежментийн хүрээнд босгосон хамгийн том бүтээн байгуулалт нь Оношилгоо эмчилгээний "Эрдэнэт медикал” төв юм. Орхон аймгийн ард иргэд Олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээг эх орондоо, тэр тусмаа Эрдэнэт хотдоо хийлгэх боломж бүрдэх нь хэмээн баярласан. Олон хүн хол явж илүү зардал гаргаснаас "Эрдэнэт медикал”-ийг удахгүй ашиглалтанд орохоор үзүүлье гэж хүлээсээр... Орчин үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүд суурилагдсан, хамгийн сайхан тохижилттой энэ эмнэлэг хэзээ ашиглалтанд орох талаар тус төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч, Анагаах ухааны доктор, дэд профессор Д.Ичинноровоос тодрууллаа.

-Бид III улиралд багтан эмнэлгээ нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Удаа дараа хойшилж буй шалтгаан юу вэ?

Манайд хандсан хүмүүс сэтгэлд нийцсэн үйлчилгээ авах гэж, эрүүл мэндийнхээ асуудлыг шийдүүлэх гэж л ирэх учраас бид чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой.

-Тус төв нь дүрс оношилгоо, лаборатори, үйл оношилгоо, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, зөвлөгөө, зайн оношилгоо, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчлүүлэгчдийн сургалт зэрэг үндсэн чиглэлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Эмнэлгийн байгууллага үйл ажиллагаагаа эхлэхийн тулд тоног төхөөрөмж нь гүйцэд нийлүүлэгдэн суурилагдсан, программ хангамж нь бүрэн хийгдсэн, хүний нөөцөө бүрдүүлсэн, тэднийг сургаж, бэлтгэсэн, эм, урвалж, эмнэлгийн хэрэгслүүдээ нөөцөлсөн байх ёстой. Энэ бүхэн бүрэн хангагдсаны дараа оношилгоо эмчил-гээний төв маань үүдээ нээх учиртай. Манайд хандсан хүмүүс сэтгэлд нийцсэн үйлчилгээ авах гэж, эрүүл мэндийнхээ асуудлыг шийдүүлэх гэж л ирэх учраас бид чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой.

-Боловсон хүчнээ хэрхэн бэлдэж байна?

Мөн өсч, дэвжих ирээдүйтэй залуу боловсон хүчнийг ч авч, мэргэжлийг нь дээшлүүлэн бэлтгэж авна.

-Ажлын байрны нээлттэй шалгаруулалт зарлагдсан. Шалгарсан хүмүүс байгаа. Тасаг, нэгжийг тэргүүлэх, өндөр ур чадвартай эмч, мэргэжилтнүүдийг Улаан-баатараас урьж ажиллуулахаар төлөвлөж байна. Зарим чиглэлээр Японы сайн дурын мэргэжилтнүүд ажиллана. Мөн өсч, дэвжих ирээдүйтэй залуу боловсон хүчнийг ч авч, мэргэжлийг нь дээшлүүлэн бэлтгэж авна. Японоос мэргэжилтнүүдийн баг ирж манайхныг ажлын байран дээр нь сургана. Түүнээс гадна эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд маань Япон болон бусад оронд мэр-гэжил дээшлүүлнэ. Мөн АШУҮИС-тай хийсэн гэрээ-ний дагуу эмч, эмнэлгийн ажилтнуудаа мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулна.

-Япон мэргэжилтнүүд хэзээ ирэх вэ?

-Үйл ажиллагааны үндсэн чиглэлээр ажиллах мэргэжилтнүүд эмнэлэг нээгдэхэд ирэх болов уу.

-Баярлалаа.

М.ОДГЭРЭЛ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>