Энэтхэгийн Ерөнхий сайдын айлчлал эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Энэтхэг улсын Ерөнхий сайд Наренда Моди өчигдөр орой "Чингис хаан" нисэх онгоцны буудалд газардав.Тэрээр энэ сарын 16-18-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх юм.
Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайд албан ёсны хэлэлцээ хийнэ, мөн Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт бараалхаж, Ням гаригт буюу маргааш УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэлнэ.