Хүнсний барааны үнэ нэмэгдсээр байна

1076

Хүнсний барааны үнэ нэмэгдсээр байнаХүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн судалгаагаар: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өнгөрсөн сард өмнөх сараас 0.9, оны эхнээс 2.9 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 9.2 хувиар өсчээ. Өмнөх оны мөн үеэс хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөхөд, хувцас бөс бараа, гутал, хүнсний бараа, ундаа усны төрөл, орон сууц, ус цахилгаан, түлшний төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ өссөн нь нөлөөлсөн байна.

Өнгөрсөн сард бүх аймагт өргөн хэрэглээний барааны үнэ өмнөх сараас 0.2-1.8 хувиар өссөний дотор Баянхонгор аймагт хамгийн өндөр байна.  Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх оны  мөн үеэс Улаанбаатар хотод 8.8 хувиар нэмэгджээ. Үүнд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 2.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Судалгаанд сонгогдсон хүнсний нийт 93 нэрийн барааны 36.6 хувийнх нь  үнэ нэмэгдсэн гэсэн тооцоо гарчээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>