Хурандаа З.Баянмөнх офицероо хутгалжээ

1173

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч, хурандаа З.Баянмөнх өнгөрсөн долоо хоногт ангийнхаа Ар талын албаны дарга, хошууч Т.Энх-Амарыг хутгалж гэмтээсэн талаар хэвлэлүүд мэдээлж байна. Хэрэг явдал, тус ангийн нэгэн даргын эхнэрийн төрсөн өдрийг тэмдэглэн архидаж, улмаар хоорондоо маргалдсанаас үүдэлтэй гэнэ. Маргаан даамжирч сүүлдээ гар зөрүүлэн, халамцсан бухимдсан ангийн захирагч нь Ар талын албаныхаа даргыг ар нуруунд нь хутгалсан аж.

Хэдийгээр болсон явдлыг нууцлахаар тохиролцсон ч даргадаа хутгалуулсан Т.Энх-Амар эмчлүүлэх шаардлагатай болсон тул хотод ирж, эмнэлэгт хэвтсэнээр дээрх хэрэг БХЯ, ЗХЖШ-ын удирдлагуудад мэдэгджээ. Уг хэргийг нуун дарагдуулахыг дөнгөж өчигдөрхөн томилогдоод буй хошууч генерал Д.Даваа үүрэгдсэн хэмээн эх сурвалж мэдээлж байна. Хошууч генерал Д.Даваа нь хурандаа З.Баянмөнхтэй нэг нутгийнх. Мөн БХИС-д нэг тэнхимд ажиллаж байсан гэнэ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>