Цэцэг төвийн уулзварыг хаалаа

857
Улаанбаатар хотын зам засвар, шугам хоолой солих ажлын  төлөвлөгөөний дагуу энэ сарын 07 ны өдрөөс эхлэн ирэх наймдугаар сарын 16-ны өдрийг хүртэл Энхтайвны өргөн чөлөөний Төв шуудангийн уулзвараас баруун  дөрвөн  замын уулзвар  хүртэлх замыг гурван  үе шаттайгаар хааж гүйцэтгэх юм.  

Улмаар эхний шатанд  Төв шуудангийн уулзварын баруун талаас Цэцэг төвийн уулзварын зүүн тал хүртэл замын зорчих хэсгийг хааж шинэчлэл, өргөтгөлийн ажил хийгдэж, энэ сарын 25-ны өдөр гэхэд дуусна гэж тооцож байсан ч гүйцэтгэл хугацаанаасаа өмнө дууссантай холбоотойгоор  Цэцэг төвийн уулзварыг энэ сарын 19-ний 20 цагаас маргааш өдрийн 06:00  цаг хүртэл хаахаар болжээ.  Тиймээс маргааш өглөөний 06:00 цагаас Төв шуудангаас Цэцэг төв хүртэлх уулзварын замын хөдөлгөөн нээгдэж, хоёрдугаар үе шатны ажил буюу Цэцэг төвийн уулзвараас УИД хүртэлх уулзварыг маргааш өдрийн 06:00 цагаас ирэх сарын 05 хүртэл хааж шинэчлэл, өргөтгөлийн ажил хийгдэх аж. 

Энэ хугацаанд19 чиглэлийн 255 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд өөрчлөлт орж троллейбусны гурван  чиглэлийн 27 тээврийн хэрэгслийн үйлчилгээ түр зогсож,  Энхтайваны өргөн чөлөөний хөдөлгөөн хязгаарлагдах үед чиглэлүүд Баруун сэлбийн гудамж, Цэрэндоржийн гудамж, Жуулчны гудамж, Самбуугийн гудамж, Сөүлийн гудамжаар  үйлчилгээ үзүүлнэ хэмээн нийслэлийн ЗДТГ-ын олон нийттэй харилцах хэлтэсээс мэдээлсэн байна. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>