ЖИНХЭНЭ ОДЫН ТӨГС ЗАМНАЛ

770
Дэвид Бэкхэм өдгөө 40 настай. 4 хүүхдийн эцэг, Spice girls хамтлагийн гишүүн Викториа Бэкхэмийн тэнгэр мэт түшигтэй хань. Хөлбөмбөгийн фанатууд түүнийг хөлбөгийн домог гэж үздэг. Харин охид эмэгтэйчүүд түүний H&M, Emporio Armani, Calvin Klein брэндүүдийн дотоожны сурталчилгаанд авхуулсан хагас нүцгэн зурганд ухаангүй хайртай. Гэхдээ хэзээ ч эхнэрээ хуурч байгаагүй үнэнч хайр, энэ дэлхийн хамгийн үлгэр жишээ гэр бүл, алдар нэрийг хэрхэн хөдөлмөрлөж олох, алдарт гарсан ч хүн хүнээрээ л байдаг гэдгийг дэлхийд харуулж чадсан гайхалтай эр хүн гэдгээр нь дэлхий нийт түүнийг андахгүй. Сайн үлгэр жишээ, ур чадварын үр нөлөөг авьяастай холбон сайнаар дэлхийд нөлөөлж яваагаар нь түүнийг л жинхэнэ од гэж нэрийдмээр.
 Өдгөө 40 хүрч байгаа хэдий ч дэлхийн хамгийн сайхан залуучуудын эгнээнд зүй ёсоор тооцогдож, дотуур хувцасны рекламны "мангас" хэвээр байгаа юм. Түүний брэнд болсон цөөхөн хэдэн зургаас сонирхуулъя.  

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>