"Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Жамъяны нэрэмжит "Мэргэжлийн морин хуурчдын олон улсын IV уралдаан”-ыг зохион байгуулж байна. Уралдаан 07 дугаар сарын 06-наас 09-ний өдрүүдэд Соёл, урлагийн их сургуулийн Оюутан театрт болно. Харин уралдааны шилдгүүд болон монголын морин хуурын шилдэг тоглолтыг наадамчин олондоо 2015 оны 07 сарын 13-ны өдөр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд анх удаа зохион байгуулна гэж Нийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.