Хуурамч цагаан будаа илрээгүй гэв

Албан эх сурвалжийн хэлж буйгаар "Хуурамч цагаан будаатай холбоотой таван гомдол ирсэний гуравт нь шинжилгээ хийж, хоёрыг нь шинжилж байгаа. Гурван төрлийн цагаан будаа стандартын шаардлага хангасан.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явж байгаа мэдээлэл нь бизнесийн байгууллагуудын хоорондын өрсөлдөөн, бие биенийхээ зах зээлийг булаацалдаж зориуд худлаа мэдээлэл тараасан байхыг үгүйсгэхгүй. Харин уг мэдээллийг анх тараасан этгээдүүд одоо ч бидэнтэй холбогдоогүй, нэг нь бүр цахим хаягаа устгасан байна лээ” гэв.