Жеймс Камерон Facebook, Twitter-ийг үзэн яддаг

1388

Жеймс Камерон Facebook, Twitter-ийг үзэн яддаг Н.МӨНХЖИН

"Титаник”, "Аватар” киноны найруулагч, 59 настай Жеймс Кэмерон Facebook, Twitter-т "донтсон” хүмүүсийг уйтгартай, тэнэг хүн хэмээн нэрлэв. Тэрээр 11 мянган метрийн гүнд ганцаараа шумбасан түүхийг өгүүлэх "Ёроолгүй дуудлага 3D” шинэ баримтат киноныхоо нээлтэд зориулсан хэвлэлийн хурал дээр ийнхүү ярьжээ.

"Facebook, Twitter бол цаг үрсэн шал дэмий зүйл. Би бүхний өмнө нээлттэй байж, юу хийж буйгаа бусадтай хуваалцахыг хүсдэггүй. Нисэх онгоцны буудал дээр хүмүүсийг харахаар гар утас руугаа "живж”, эргэн тойрноо анзаарах сөхөөгүй болсон байдаг. Техникийн хөгжил сайхан ч би нийгмийн, олон нийтийн сүлжээг үзэн яддаг” хэмээн нэрт кино найруулагч ярилаа.

ЗУУНЫ МЭДЭЭ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>