Тарвасны тухай та юу мэдэх вэ?

1987

Тарвасны тухай та юу мэдэх вэ?"Худаг биш байтлаа устай, хонь биш байтлаа хорголтой, бөмбөг биш байтлаа бөөрөнхий, мах биш байтлаа улаан” – Тэр юу вэ? Эрхэм уншигч та бүхэн энэхүү оньсогын хариултыг гарцаагүй мэдэж байгаа нь эргэлзээгүй. Тиймээ, мэдээж хэрэг энэ бол тарвас буюу бидний олонхын нь хэлж заншсанаар шийгуа билээ. Дэлхийн хамгийн том жимсгэнэ болох энэхүү амтат жимсгэнийг олон мянган жилийн туршид хүн төрөлхтөн хэрэглэсээр иржээ.

Тарвасны тухай та юу мэдэх вэ? 3

Тарвасны эх орон бол Өмнөд Африк. Египетийн эртний булшнаас тарвасны зураг болон үр олддог. Эртний Ромчууд ч бас тарвасны амтанд дурладаг байсныг Вергилийн шүлэгт дурдсанаас мэдэж болно. Ялангуяа Ромчууд чихэр түрхсэн тарвасны хальс, тарвасны бал /тарвасны өтгөртөл буцалгасан шүүс/-нд ихээхэн дуртай байсан. Загалмайтны аян дайны үед Баруун Европчууд тарвастай танилцсан. Гэвч Оросын эзэнт гүрэн тарвасыг дөнгөж 17-р зуунаас л өргөнөөр тариалах болжээ.

Тарвасны тухай та юу мэдэх вэ? 1

Олон жилийн туршид Оросууд тарвасыг шууд хэрэглэдэггүй байсан ба шүүсэнд нь янз бүрийн амтлагчнууд нэмж буцалган хэрэглэдэг байжээ.

Тарвасны тухай та юу мэдэх вэ? 5

2005 онд Хятад болон Японы зах зээлд дөрвөлжин тарвас анх гарч ирсэн бөгөөд "Энэхүү тарвас нь хөргөгчинд хийхэд төгс хэлбэртэй” хэмээн сурталчилж байв. Удалгүй АНУ-д 90 доллараар зарагдаж байсан илбийн нууц тайлагдаж, фермерүүд шилэн хайрцганд ургаж байгаа тарвасыг хийснээр дөрвөлжин хэлбэртэй болгож байгаа нь ил болсон юм. Худалдаачдын өгүүлснээр ийм хэлбэртэй тарвас нь лангуун дээр байрлуулахад өнхөрч унах аюулгүй тул тун тохиромжтой гэнэ.

Тарвасны тухай та юу мэдэх вэ? 4

Тарвас нь ус /махлаг эдийн 80 хүртэл хувийг эзэлдэг/, фруктоз, эрдэс бодис, ширхэглэгээс бүрддэг.

Тарвасны хэрэглээ

Тарвас нь биеийн цусны даралтыг тогтворжуулахад чухал үүрэгтэй магнийн баялаг эх үүсвэр. Түүнчлэн холестролыг идэвхгүйжүүлж, бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлж, шөрмөс татах, булчин зангирахыг намдааж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг. Хүн биеийнхээ нэг өдрийн магнийн хэрэгцээг хангахын тулд өдөр бүр 150 гр тарвас идэх хэрэгтэй аж.

Тарвасны тухай та юу мэдэх вэ? 6

Тарвасны амт нь түүнд агуулагдах чихрийн хэмжээгээр тодорхойлогддог. Чихэр ихтэй байх тусмаа амттай. Тарвасны чихэр нь сахароз, глюкоз, фруктозноос бүрдэнэ. Тарвасанд пектин, B1, B2, C, PP витаминууд, фолийн хүчил, каротин агуулагддаг. Тарвасны үрэнд тос агуулагддаг. Уламжлалт анагаах ухаанд тарвасны шүүс, зөөлөн эд нь халуурсан үед цангаа тайлж, халуун бууруулах үйлчилгээтэй хэмээн хэрэглэдэг байна. Элэгний өвчинд тарвасны шүүс тустай бөгөөд элэгний эд эсийг шингэц сайтай чихрээр тэтгэж, биеэс илүүдэл шингэнийг хөөдөг.

Тарвасны тухай та юу мэдэх вэ? 7

Тарвасны зөөлөн эдийн эслэг нь хоол боловсруулах эрхтэн дэх ашигтай микроорганизмуудыг дэмжиж, холестролын гадагшлалтыг сайжруулдаг. Тарвасанд агуулагдах фолийн хүчил, витамин С нь судас хатуурлын эсрэг нөлөөтэй. Тарвасны хэрэглээ нь цус багадалт, цөс, шээсний хүүдий, шээсний замд чулуу үүсэхээс сэргийлдэг.

Тарвасны тухай та юу мэдэх вэ? 8

100 гр тарвас нь 38 калори илчлэгтэй. Төмөр агуулдаг учир цус багадалтаас сэргийлдэг. Мөн ахуйн болон үйлдвэрлэлийн хордлогыг тайлдаг. 3-4 хоногийн хугацаанд тарвасны мацаг гэж нэрлэгддэг зөвхөн тарвас, хар талх хэрэглэн биеэ цэвэрлэх арга бий.

Тарвасны тухай та юу мэдэх вэ? 10

Тарвасны баяр

Испани улсад Ла-Нава хэмээх тарвасны баярыг тэмдэглэдэг. Хамгийн сүүлд энэ баяраар 400 тарвас тариалагч тарвас бэлтгэж, баярт оролцогчид 2,5 мянган литр тарвасны шүүс уужээ.

Тарвасны тухай та юу мэдэх вэ? 12

Хятадад 9-р сарын эхээр тарвасны баяр болдог ба энэ баярын гол зоог нь шарсан тарвас байдаг.

Тарвасны тухай та юу мэдэх вэ? 11

Волгоград мужийн Камышин хотод тарвасны фестиваль болдог бөгөөд энэхүү баяраар энэхүү шүүслэг жимсийг хэн хурдан идэх вэ хэмээх тэмцээн, загварын шоу, тарвасны тулаан хүртэл болдог байна.

Тарвасны тухай та юу мэдэх вэ? 13

Флорида, Техас, Калифорни, Жиоржиа, Аризона зэрэг тарвас ихээр ургуулдаг Америкийн мужуудад энэ том жимсгэнэтэй холбоотой баярууд цөөнгүй. Өмнөд Каролина мужийн 3000 хүрэхгүй хүн амтай Пажленд хот нь дэлхийн тарвасны нийслэл гэсэн нэрийг зүүдэг. Энэ хотод 1951 оноос хойш тарвасны баяр зохион байгуулагдаж ирсэн бөгөөд фестивалийн үеэр тарвасны үрийг хэн хамгийн хол нулимах вэ, 50 секундэд хэр их тарвас идэх вэ гэх мэт тэмцээн болдог аж.

Тарвасны тухай та юу мэдэх вэ? 14

Улс орон болгонд тарвас идэх өөр өөрийн уламжлал байдаг

Жишээ нь Израйль, Египет зэрэг улсуудад тарвасны амтлаг улаан зөөлөн эдийг давстай фета бяслагаар амталж идэх дуртай.

Тарвасны тухай та юу мэдэх вэ? 16

Америкчууд тарвасаар бургер хийж, зөөлөн эдийг нь бяслаган завсар хавчуулан жигнэж хэрэглэдэг төдийгүй тарвасны үрэнд төмөр, цайр их агуулагддаг учир хатааж, хуурч хэрэглэдэг байна.

Тарвасны тухай та юу мэдэх вэ? 15

Орост бол зөвхөн махлаг улаан эдийг иддэг ч хальсыг нь чихрээр амталж чанаж идэх нь бий.

Тарвасны тухай та юу мэдэх вэ? 17

Амтат жор

Бүрэн боловсроогүй тарвасыг хурц үзүүртэй зүйлээр цоолоод 10 литр тутамд 800 гр давс хийсэн давсны уусмалд хийж, 1 сар орчим байлгахад онцгой амттай тарвас бэлэн болно.

Тарвасны тухай та юу мэдэх вэ? 2

Тарвасны шүүсэнд зөгийн бал холиход гайхалтай амттай жүүс болдог.

Тарвасны тухай та юу мэдэх вэ? 18

Тарвасны сүү хийхдээ няцалсан тарвасны үрийг 1х10 хэмжээгээр устай хольдог.

Тарвасны зайрмаг хийхдээ хальсалж, үрийг нь цэвэрлэсэн тарвасны зөөлөн эдийг няцалж хутгаад хэвэнд хийж хөлдөөнө.

Тарвасны тухай та юу мэдэх вэ? 19

Тарвасны хальсаар чанамал хийхдээ гадна талын хатуу ногоон хальснаас нь салгасан 1 кг хальсыг нимгэн хэрчээд усанд хийн буцалгана. Усыг нь шүүж асгаад хоёр аяга усанд 1,5 кг элсэн чихэр уусгасан уусмал нэмж, тунгалаг өнгөтэй болтол нь чанана. Чанаж бэлэн болмогц 2 гр нимбэгний хүчил нэмснээр тарвасны хальсны амтлаг чанамал бэлэн болно.

Тарвасны тухай та юу мэдэх вэ? 20

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>