Хотын мээр ард иргэдээ ялгаварлан гадуурхав уу

975

Хотын мээр ард иргэдээ ялгаварлан гадуурхав ууАрдчилсан сонгууль болсон өдрийн 25 жилийн ойг орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг Ерөнхийлөгчийн захирамжаар батлан өнөөдөр Монгол улс даяараа баярлан цэнгэх учиртай. Гэтэл энэхүү ойн хүрээнд Улаанбаатар хотын захирагч хотын мээр Э.Бат-Үүл аавын хүүхдийг алагаар үзэх шийдвэрийг гаргасан нь олон хүмүүсийн дургүйг хүргэлээ. 

 

Учир нь нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагыг хагас ажиллалуулах шийдвэр гаргасан. Харин энэ шийдвэр хувь ба төр гэсэн алаг үзлийг дэвэргэсэн үзэл боллоо. Гэтэл төрийн байгууллагат ажиллалаад тал ажиллаа гээд тал өдрийн цалингаа авахгүй нь л лавтай харин бүтэн өдрөөр ажилласан хөлсийг авахаар хувийн хэвшлийнхний халаасанд гар дүрж байгаа мэт. Ийнхүү алаг үзэх шалтгаан нь ердөө л АН ба МАН эсвэл нам бус нэгнийг л алаглан гадуурхсан төдий зүйл бололтой. 

 

Бодомж нэг. Өнөөдөр төрийн байгууллагат ажилладаг хүмүүсийн дийлэнх нь нам дагасан болон танил талаар орж гардаг нь бичигдээгүй ҮНЭН. Тэгэхээр АН-ын гишүүд дэмжигчид л төрийн байгууллагын дийлэнх олон болохоор амрааж байгаа мэт. 

 

Бодомж хоёр. Энэхүү үзлээс үзвэл ердөө л амархан Ардчилсан сонгуулийн өдөр буюу Ардчилсан хувьсгалын эх суурийг өнөөгийн төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс бий болгосон. Тэгэхээр хувийн хэвшлийнхэн бол ердөө хамаагүй харин ардчилсан хувьсгалын буянаар бий болсон гэсэн нэлтгий ойлголттолй байдаг бололтой. Гэтэл 1990 оны Ардчилсан хувьсгалыг бүх нийтээрээ хийсэн гэдгийг БААТАР МЭЭР маань бүрэн ухаараагүй бараг л өөрөө туг өргөн жагсаж байгаад бий болгосон мэтээр сэтгэж яваа бололтой.

 

Эцэст нь хэлэхэд Ардчилсан хувьсгалыг эзэмшсэн АН-ын удирдлагууд болон Нийслэл хотын мээр Э.бат-үүл аавын хүүхдийг алагаар үзэх хэт үзэл сурталчилсан бодлоосоо нэг ёсондоо сэрүүн зүүднээсээ салах хэрэгтэй гэж сануулмаар...



Эх сурвалж www.bolod.mn

ЧОЙ 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>