GPS төхөөрөмжтэй тохилог автобус үйлчилж байна Нийгэм 6-08-2015, 13:20 1014 Хуваалцах Завхан аймгийн Улиастай хотод өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд багачуудад үнэ төлбөргүй /иргэд 400 төгрөг/-ээр тохилог автобусаар үйлчлүүлж байна. Иргэдийн нийтийн тээврээр үйлчлүүлэх зардлыг хэмнэх, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор аймгийн ядуурлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд захын хорооллын иргэдэд хүрч үйлчилж байгаа билээ. Энэхүү "Автобус” дэд хөтөлбөрийн хүрээнд автобус бүрт байршлыг хянах GPS төхөөрөмж суурилуулж, автобусны буудлуудыг шинэчлэн сайжруулах ажлыг хийж байна. Мөн буудал бүрийн гэрэлт самбарт автобусны явах чиглэл, цагийн хуваарийг байршуулахтай холбогдуулан иргэдээс үйлчилгээний чиглэл, цагийн хуваарийн талаар санал авчээ. Б.Мягмарсүрэн/Завхан/ Эх сурвалж: "Монцамэ" агентлаг 1014 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 10-07-2015, 08:45 Ногоон өнгийн зөвшөөрөлтэй автобус үнэ төлбөргүй үйлчилнэ… 27-05-2015, 10:07 Хөвсгөл-Улаанбаатарын чиглэл: Ортой автобус… 11-05-2015, 11:59 ”Автобус-1”-ийн жолооч хүн гэмтээжээ… 23-08-2014, 16:13 Туршилтаар хэрэгжүүлж буй нийтийн тээврийн шинэ үйлчилгээний автобусны маршрут… 22-08-2014, 10:20 Нийтийн тээврийн шинэчлэгдсэн чиглэл… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.