Хүчингийн хэрэг хийсэн монголчуудыг эрэн сурвалжилж байна

869
ОХУ-ын Буриадын цагдаагийн газраас хүчингийн хэрэг хийсэн гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж эхэлжээ. Тэд Буриадын нэгэн тосгонд эцэг, эхтэйгээ уулзахаар ирсэн бүсгүйг машиндаа хүчээр суулган авч яваад хээр аваачиж хүчирхийлсэн гэнэ. Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ч гэмт этгээдүүдийг Монголын иргэд байх магадлалтай гэж үзэж буй. 

Хэрэгтнүүд мөнгөлөг цагаан өнгийн "Тоёота Харриер” машинтай байсан бөгөөд хэргийн газраас зугтахад нь хохирогч бүсгүй машиных нь дугаарыг харж амжаагүй ажээ. Тиймээс тус хотын цагдаагийн газраас гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байна. - See more at: http://www.wikimon.mn/content/63172.shtml#sthash.suHt92G5.dpuf

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>