Өнөөдөр болох зарим үйл явдлын хураангуй

945

Өнөөдөр болох зарим үйл явдлын хураангуй

 

09:30 цагт:
 Олон жилийн турш, өдөр бүр зуу зуун хүний амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж байсан Гандангийн уулзвараас МҮОНРТ хүртэлх явган хүний замын газрыг чөлөөлөхөөр боллоо. Авто замд тулган газрын зөвшөөрөл авсан айл 2м газар хашаагаа татсанаар энэ хэсэг газар явган хүний зам тавих боломжтой болж байгаа юм.Утас: 91111138


10:00 цагт: "Жолоочгүй явж байсан машинийг зогсоож иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалсан цагдаагийн алба хаагч нарыг ХЗСайдын тушаалаар шагнах арга хэжээ ХЗЯ-нд болно.


11:00 цагт: 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар мэдээлэл өгөхөөр Батлан хамгаалах яамнаас "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлалаа.


11:00 цагт: "Үнэн" сонины байрны хажуу талын "Модерн Номадс” сүлжээ рестораны 3 давхарт Лондонгийн алдарт DJ Hannah Jacques, DJ, продюсер UrbanSoldier нар монголын хэвлэл мэдээллийнхэнтэй чөлөөт уулзалт хийнэ. Тэд энэ сарын 15-нд "Crocus Event Hall”-д болох дэлхийн хамгийн том, алдартай электроник хөгжмийн брэнд болох "Ministry of Sound”-ын албан ёсны эвэнт оролцохоор монголд ирээд байгаа юм. Хэвлэлийн бага хурлын үеэр "Ministry of Sound World Tour Ulaanbaatar” эвэнтийн мандат олгоно.


12:00 цагт: Хөдөлмөрийн Үндэсний Нам өөрийн намын байран дээр хэвлэлийн бага хурал зарлаж байна. Тус хэвлэлийн бага хурлаар ХҮН НАМ саяхан УИХ-аар батлагдсан Эдийн Засгийн Ил Тод Байдлын тухай болон Өршөөлийн Тухай Хуулийн талаар байр сууриа илэрхийлэх болно. Арга хэмжээ Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Элчингийн Гудамж - 14, Шүрэн Төвд болно. Утас: 99063282


12:30 цагт: Өршөөлийн тухай хууль үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлөх талаар үндэсний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлдэг байгууллагуудаас "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд  мэдээлэл хийнэ.


14:00 цагт: Хүүхдийн спортын V их наадмын танилцуулга, элч тамирчин сонгох, цахим хуудас нээх арга хэмжээний нээлт Эрүүл мэнд, спортын яамны хурлын зааланд болно.


16:30 цагт: Сонсголын бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн аварга шалгаруулах шатрын тэмцээний хаалтын арга хэмжээ Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимд болно. Энэ удаагийн тэмцээнд Казахстан, Узбекистан, Энэтхэг, Монгол Улсаас 27 шатарчин ур чадвар, оюун ухаанаа сориж байгаа юм.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>