Энэ өдрийн зурхай /2015.08.21/

913

Энэ өдрийн зурхай /2015.08.21/Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 21. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 7. Сугар гараг. Салхины эх одтой, 5 шар мэнгэтэй шарагчин могой өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага  Хуран үйлдэхүй. Өдрийн наран 6 цаг 03 минутад мандан, 19 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Аура идэвхжих, өөрт тавьсан зорилгоо хэрэгжүүлэх мөн дур булаам байдал идэвхжинэ. Болж буй нөхцөл байдлыг сайнаар эргүүлэх мөн шинэ албан тушаал ахих боломжууд ирнэ. Энэ ордныхон нуугдмал амьдралын эрч хүчийг ашиглах чадвартай. Санхүүгийн асуудал тогтворжих бөгөөд энэ нь зөвхөн таны өөрийн чинь дотоод сэтгэлийн угаас гарч байгаа зөн совингоор тань шйидвэрлэгдэх болно. Агаар салхинд гарах, амарч зугаалахыг түр хойшлуулсан нь дээр. Учир нь cap Ауратай хэт ойрхон байгаатай холбоотой.


Үхэр (4/20-5/20)

Холимог өдөр. Бизнесийн харилцаанд үүссэн асуудал таагүй үр дүн авчрах бололтой. Бусдад өөрийн юу хүсэж байгааг хэлэхээс илүү та тэднийг чин сэтгэлээсээ сонсож чадсан уу гэдгээ олж мэд. Худалдаа наймааны ажил амжилттай өрнөж, мөн хүлээж байсан үр дүнг авчирна. Мөнгө олох шинэ санаа урган гарна. Од гараг өөрийн романтик болзоогоо ахин нэг харахыг зөвлөж байна. Ганц бие матруудад хувь тавилан санаа тавих болно.


Хамтатгах (5/21-6/21)

Холимог өдөр. Өмнөх ажил хэргээ дуусгах, тодорхой хугацааны тайлан гаргаж дүн шинжилгээ хийхэд тохиромжтой үе ирлээ. Ойр дотны хүмүүстэйгээ харилцаж, тэдэнтэй цагийг өнгөрөөхөд сайн өдөр. Таны идэвх зүтгэлийг дээд удирдлага анзаарч, үнэлэх болно. Ганц бие энэ ордныхон ажил хэргийн түнш, эсвэл танилуудын хэн нэг нь хайр сэтгэлээ илэрхийлж магадгүй. Мөн хамт олны нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах, аялалаар явахад тааламжтай.


 Мэлхий  (6/22-7/22)   

Өнөөдөр ямар ч ажил нь онцын их анхаарал ба боломжийг шаардана. Таны санхүүгийн байдал тогтворгүй байдалд байна. Утгагүй эрсдэл хийх, мэдээжийн өдөөн хатгах зүйлд орохгүй байхыг одод эөвлөж байна. Хэрэглзэгзэ багасгах, уран бүтээлийн идэвхээ бууруулах, өөрийн бодол санаа, мэдрэмжээ нягтлах нь илүү хэрэгтэй байна. Ирээдүйтэй төлөвлөгөөг хийхэд, орлогын шинэ эх үүсвэрийг хайхад, үйл ажиллагааныхаа хүрээг өөрчлөхөд таатай өдөр. Магадгүй та маш чухал шийдвэр гаргахад хүрнэ гэвч бодсон зүйлээсээ хурдан ашиг олох нь их эргэлзээтэй байна.


Арслан (7/23-8/22)   

Төлөвлөсөн ажлаа шуурхай үр дүнтэй хийхэд саад тотгор учирна. Хайр дурлалын хувьд нэлээд сонин учралууд тохиох боловч урагшгүй байдлуудаас болж салалт болж магадгүй. Та хоёрын харилцаа хөндий хоосон мэт байдаг ч сарын эцсээр бурхны авралд багтаж харилцаагаа сэргээх болно. Гэр бүлд шалтгаангүй таагүй харилцаа үүсэж, муу хүмүүсээс болж хагарал гарах магадлалтай. Гэсэн ч энэ нь хэдхэн өдөр үргэлжилнэ. Өнөөдөр аялал, уулзалт бүү төлөвлө.


Охин (8/23-9/22)    

Ялангуяа бүтээж туурвих чиглэлээр ажил эрхэлдэг хүмүүст тааламжтай байх өдөр. Биеэ барьж тэсвэр тэвчээртэй байдлыг гаргаарай. Бодож санасан зүйлдээ хүрэх боломж бололцоо таны өмнө гарч ирнэ. Түүнийг хамар дороосоо бүү алдаарай. Эргэн тойрны хүмүүстэй хэрүүл маргаан хийлгүй, өөрийн үзэл бодлыг найз нөхөд болон хамтран ажиллагсаддаа тулган шаардаж хүлээлгэх гэсний хэрэггүй болохыг од гарагсын зүгээс зөвлөж байна. Үр хүүхдүүддээ онцгой анхаарал хандуулаарай. Тэдэнтэй хамт байж харьцсанаар сэтгэл санаа хөнгөрч, баяр хөөр амар амгалангаар дүүрэн болох болно.


Жинлүүр (9/23-10/22)   

Амьдралын эрч хүч буурах өдөр. Ирээдүйдээ санаа зовох, аливаа зүйлд эргэлзэх өдөр. Эрчүүдийн хувьд бизнесийнхээ хүрээнд завгүй, магадгүй ядрах, сэтгэл гутралд орж болзошгүй. Од гараг хамтрагчаа олох эсвэл ямар нэгэн бүлэгт элсэхийг зөвлөж байна. Найз нөхөд, ойр дотнын хэн нэгэнтэй сэтгэлээ онгойтол ярих, эсвэл хэн нэгнийд зочилж оройг хөгжилтэй өнгөрөөгөөрэй. Сайхан сэтгэлтэй хэн нэгэнтэй харилцсанаар тайвшрал авна.


Хилэнц (10/23-11/21)   

Таагүй өдөр. Од гараг ойр дотны хүмүүсийн олон асуудлыг хөндөж шийдвэрлэх өдөр. Таны хамтрагч найз гэж бодож байсан хүн тань урвагч эсвэл хорон муу үгтэй хүн байна. Магадгүй өвчтөнүүдийн сэтгэл санаа тавгүй байх нь хямралтай холбоотой. Амьдрах дур хүслээс нөхцөл байдал дээрдэх болно. Тиймээс дэмжлэг мөн эрч хүч авах болно.


Нум (11/22-12/21)    

Эздүүд ба худалдаачин нарт таатай өдөр. Одод ямарч үйл ажиллагаанд бүр эрсдэл бүхий ажилд амжилт амлаж байна. Гол нь өөрийн боломжийг бүү алд. Багагүй хөл хөдөлгөөнтэй байдал, олон ажилд идэвхтэй оролцох шаардлага гарч эсвэл олон хүмүүсийн үйлдлийг чиглүүлэн зохицуулах нь дотоод сэтгэлийн тэнцвэртэй байдлыг алдагдуулах учир ажилдаа найз нөхдийн ба хамтрагч нарын дэмжлэгийг ав. Хүмүүст өөрийн бие даасан байдлаа гаргах боломж олго.


Матар (12/22-1/19)   

Бүх харилцаанд таны торгон мэдрэмж, дипломат байдал өнөөдрийн хувьд хамгийн том туслагч тань байж чадна. Атаархам гайхамшигтай ажил хөдөлмөрч чанар тань бүх ажлыг амжуулж, бүхнийг гайхшруулах болно. Таны энерги хүч чадал ажил хэргийн эцсийн үр дүнд эерэг нөлөөг үзүүлнэ. Өдрийн хоёрдугаар хагаст ойрын төрөл төрөгсдөөс хэн нэгэнтэй маргалдаж зөрчилдөх бололтой. Таны хувьд онцгой анхаарал болгоомжтой байж, яарж тэвдэн шийдвэр гаргахгүй байх нь хамгаас чухал байна.


Хумх (1/20-2/18)   

Хий хоосон мөрөөдөл, хууран мэхлэлт тээсэн нэлээд аюултай өдөр. Дотоод энергийн илүүдэл эргэн тойрны хүмүүст төдийгүй танд өөрт төвөг удах бололтой. Хариуцлагатай алхам хий. Өөрийн сул талыг өөгшүүлж, бууж өгөн хүмүүст уруу татагдах хэрэггүй. Та биеэ хэрхэн авч явахаас өнөөдрийн амжилт, сүйрэл төдийгүй цаашдын амьдралын хандлага хамаарна.


Загас (2/19-3/20)

Мэргэжлийн үйл ажлын хүрээнд гадны нөлөө эсвэл байдлыг зөвхөн дотроос нь дүгнэх, хоосон зүйлээр оролдоход хүргэнэ. Тайван байдал, алдсан алдаагаа засахад, төлөвлөсөн зорилгоо биелүүлэхэд тус болно. Өнөөдөр хэзээ хэзээнээс илүүтэй сорилт шалгалтыг давах, аюулыг ойроос харж чадах зориг тэвчээрийг гаргах шаардлага гарч ирнэ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>