Дэд сайдуудынхаа суудлыг АН, “Шударга ёс” эвсэл тэнцүү хувааж авахаар болжээ

1064
Засгийн газрын ээлжит хуралдаанаас өчигдөр МАН-ын дэд сайдыг нарыг чөлөөлжээ. Тодруулбал Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Я.Төмөрбаатар, Гадаад харилцааны дэд сайд Н.Оюундарь, Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Үүнтэй холбогдуулан Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр 15.00 цагт хуралдаж, Засгийн газрын бүтцийн асуудлаар ярилцжээ. Тэд зөвшилцөлд хүрэх гэж оролдсон ч шийдэлд хүрч чадаагүй гэх мэдээлэл байна. Гэхдээ дэд сайдуудыг ойрын хугацаанд томилъё гэж тохирсон нь уг хурлын ганц үр дүн байсан гэнэ. МАН-ын огцорсон зургаан сайдыг "Шударга ёс” эвсэл болон АН гурав, гурваар нь хувааж авахаар болсон гэх мэдээлэл байна.

http://www.tsag.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>