Ардчилсан хүчний холбооныхон Дэлүүн болдогт чуулав
Хүнээ хөгжүүлж, Монголоо шинэчилье” уриатай Ардчилсан хүчний холбоо /АХХ/-ныхон Зүүн бүсийн чуулганаа амжилттай зохион байгууллаа. Энэ онд Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой тохиож байгаа учраас АХХ-ны Зүүн бүсийн чуулган "Ардчилал-25” нэрийн дор зохион байгуулагдсан юм. Түүнчлэн Хэнтий аймгийфн Дадал сум буюу Их Эзэн Чингис хааны өлгий нутаг, унасан газар, угаасан ус гэгддэг Дэлүүн боддог, Чингисийн гурван нуурын дэргэд зохион байгуулагдсанаараа онцлог болов. Тэд Монгол Улсын өмнө гулгамдаад буй олон асууалаар нээлтгэй хэлэлцүүлэг эохион байгуулж, асуудлыг шийдэх өөрсдийн туршлагаасаа хуваапцлаа. Ялангуяа Зүүн бүсийн чуулган болж буй Хэнтий аймаг 2-3 жилийн өмнөхөөс тэс өөр болж, өнгө зассан нь "Одоогийн хямрал бол здийн засгийн бус сэтгэлгээний хямрал” гэсэн үгийг эрхгүй санагдуулж байлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд, АХХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэ хэлэхдээ "Бид Зүүн бүсийн чуулганаа Хэнтий аймгийн Дадал сумыг сонгож хийсэн нь санамсаргүй зүйл биш юм аа. Энэ нугаг бол Эзэн Чингисийн өлгий нутаг гэдгээрээ гадна, дотнын жуулчдыг татахын зэрэгцээ үзэсгэлэнт байгаль, байгалийн онгон дагшин байдлаараа эрхгүй хараа булаасан сайхан нутаг юм. Энд түүхт Дэлүүн болдог, Чингисийн гурван нуур, Балжийн гол гэхчилэн хүний хараа булааж, сонирхлыг татах зүйл их бий. Энэ утгаараа аялал жуулчлал хөгжүүлэх асар их боломж бий. Бид энэ бүхнийг тооцож Зүүн бүсийн чуулганаа хийсэн” хэмээн онцолж байв.
Чуулганы үеэр олон сонирхолгой хэлэлцүүлэг болсоны нэг нь "Сумдын нислэгийг сэргээх төсөл” юм. Социализмын үед сум, аймаг хооронд бага оврын нисэх онгоцоор нислэг үйлдэж, шуудан харилцаа, хүн, ачаа тээврийн тодорхой хэсгийг тээвэрлэдэг байсан туршлага манай улсад бий. Тэгвэл үүнийг сэргээж, иргэдийг ая тухтай зорчих, шуудан харилцааг хурдан шуурхай болгох төслийг АХХ-ны залуучууд санаачлаад байгаа юм. Энэ сэдвээр АХХ-ны гүйцэтгэх захирал Б.Батхуяг танилцуулга тавьж, хапэлцүүлэг явуулсан нь олны анхаарлыг маш ихээр татаж байв.
Түүнчлэн АХХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэ Ардчилсан хувьсгалын ололт, амжилт, алдаа сэдвээр илтгэл тавьсан нь цаг үеэ олсон сонирхолтой итгэл болсон юм. Ийн гурав хоног үргэлжилж, 500 гаруй гишүүд оролцсон АХХ-ны Зүүн бүсийн чуулган амжилттай болж өндөрлөлөө. Ялангуяа зүүн гурван аймагт өрнөж байгаа бүтээн байгуулалт, хямралын үед ч хөгжих боломж байдаг гэдгийг бусдад үлгэрлэхүйц сайн жишиг болж чадсан юм.