Дүрэмгүй жолооч нар даврах нь
Автомашин ачиж, журамлах ажлыг түр зогсоосон тухай мэдээлэл цацагдаж, дуут дохио хангинуулсан ачилтын машинууд ч зам дээр харагдахаа больжээ.
Уг ажлыг зогсоох болсон учир нь Замын хөдөлгөөний тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэн холбоотойгоор өмнөх хуулийн хүрээнд гарсан дүрэм журмууд хүчингүй болсон байна.
Тиймээс автозамын нэгдүгээр эгнээнд байрлуулсан тээврийн хэрэгслийг ачиж, журамлах ажлыг энэ сарын 01-нээс түр хугацаагаар зогсоожээ.
Гэхдээ энэхүү журам бүрмөсөн зогсоогүй, цаашид үргэлжилнэ гэдгийг албаны эх сурвалжууд мэдээлж байна. Тодруулбал, ачилтын асуудлыг дахин журмаар баталж, торгуулийн асуудлыг дахин хэлэлцэж хэрэгжүүлэх юм байна.
Ямартай ч хэсэг хугацаанд машинаа ачуулчих нь гэж айхгүй болсон дүрэмгүй жолооч нар даварч, нэгдүгээр эгнээнд машинаа тавих нь дахиад л нэмэгджээ.