Үндэсний цомын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

1078

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй Үндэсний цомын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд эхэллээ.

Тус тэмцээний эхний тоглолт Хөдөлмөрийн баатар, МУГТ Х.Цагаанбаатараар ахлуулсан Дархан-Уул аймаг болон Улсын Гарьд М.Баяржавхлан ахлагчтай Завхан аймгийн багуудын хооронд боллоо.

Хөдөлмөрийн баатар, МУГТ Х.Цагаанбаатар ахлагчтай Дархан-Уул аймгийн баг

Уг тоглонд Дархан-Уул аймгийн шигшээ баг нэмэлт цаг 84-80-аар хожил байгуулсан байна. Дархан-Уул аймгийн багаас Г.Ихбаяр багаа тэргүүлэн 22 оноо 6 самбараас бөмбөг авалт, О.Ууганбаяр 13 оноо 7 самбар авалт гүйцэтгэсэн бол Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар 3 оноо авсан байна.

Улсын Гарьд М.Баяржавхлан ахлагчтай Завхан аймгийн баг

Харин эхний тоглолтондоо хамарсалтай хожигдол хүлээсэн Завхан аймгийн шигшээ багаас А.Гансүх 24 оноо 10 самбар, Н.Нямдорж 17 оноо, Улсын гарьд М.Баяржавхлан 3 самбараас бөмбөг авалтыг гүйцэтгэлээ.

Өнөөдөр тус тэмцээний "А, B, C, D" хэсгүүдийн нийт 7 тоглолт болох бөгөөд хэсгийн тоглолтууд лхагва гараг хүртэл үргэлжлэнэ. Хэсгийн тоглолтууд өдөр бүрийн 09:00 цагаас эхэлнэ.

Эх сурвалж: Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>