Өнөөдөр болох үйл явдлууд

332

10.00 цагт: "Хоггүй гудамж-Хоггүй хороо" болзолт уралдааныг Иргэний танхимд дүгнэж, холбогдох мэдээллийг өгнө. Нийслэлийн удирдлагууд, шар хантаазтан, зам талбайн үйлчлэгч нар оролцоно. Утас: 96586689


11.00 цагт: "Баянзүрх хайрхан”-ын тахилга, Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд бүтээн байгуулагдаж буй "Баянзүрх хайрхан”-ны тохижилтын ажлын нээлтийн арга болно. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүд болон хотын дарга Э.Бат-Үүл нар оролцоно. Утас: 99008498, 99810808


11.40 цагт: Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн сэхээний тасагт ар гэр, ойр дотныхоо хүмүүсийг сахидаг сахиуруудад зориулсан хүлээлгэ, сахиулын өрөөг нэгэн компани нийгмийн хариуцлагаа ухамсарлан өөрийн хөрөнгөөр засварлан тохижуулж хүлээлгэн өгөх арга хэмжээ ГССҮТ -д болно. Утас: 70180139


12.00 цагт: "Иргэдийн шударга шүүх” ТББ, Эрдэнэс Тавантолгой компанийн үйлдвэрчний эвлэл хамтран цаг үеийн асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12.30 цагт: "Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл" ТББ-аас байгаль орчин сүйдэж байгаа асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд баримттай мэдээлэл дэлгэнэ.


13.00 цагт: ШУА, Исламын бүгд найрамдах Иран улсын Гадаад хэргийн яамны Боловсрол, судалгааны төвтэй хамтран 13-14 дүгээр зуунд Азийн соёл иргэншил, Монголын Иль хаадын талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


14.00 цагт: Японы Токүда сангийн шугмаар Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт 5 ширхэг бөөрний аппарат бэлэглэнэ. Арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Уул уурхайн сайд Р.Жигжид нар оролцоно.


14.00 цагт: "Монгол Улсын Төрийн албаны эрх зүйн шинэтгэл” нээлттэй хэлэлцүүлэг Нийслэлийн иргэний танхимд болно. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төлөөлөл оролцоно.


14.00 цагт: АНУ-н Азийн сан, Авлигатай тэмцэх газар, Нээлттэй Нийгэм Форум, Ил тод байдлыг дэмжих түншлэл болон Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Хөдөлгөөн ТББ хамтран "Хуулийн хэрэгжилтийн цуврал үнэлгээ" сэдэвт хэлэлцүүлгийг "Нээлтэй нийгэм" форумын хурлын танхимд зохион байгуулна. Утас: 99206869


15.00 цагт: Дэлхийн банкны дэмжлэгээр хоёр дахь жилдээ хэрэгжиж буй "Code4GreenUB” төслийн хүрээнд төслийг хэрэгжүүлэгч "Стартап Монголиа” ТББ болон Дэлхийн банк, Мэдээллийн Технологийн Үндэсний Парк /МТҮП/, OIL-Нээлттэй инновацийн Лаб байгууллагууд "Maker’s Week” /Үйлдвэрлэгч буюу Бүтээгчдийн 7хоног/ арга хэмжээг МТҮП-ын 211 тоот танхимд тус тус зохион байгуулах гэж байна. Утас: 99107647


15.00 цагт: Доктор О.Нямдаваа, зураач С.Чулуунбаатар гарын санаачилсан цуглуулга, бүтээлүүдийн "Монгол Ил Хант улс” үзэсгэлэнгийн нээлт Монгол Төрийн Түүхийн музейд болно. Утас 99045949

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.