“Үндсэн хуулийн шинэчлэл” салбар хуралдаанаар гурван асуудал онцоллоо
Хурал даргалагч:
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Стратеги академийн захирал, доктор А.Ундраа
Илтгэгч:
-”Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үзэл баримтлалын асуудал” сэдвээр
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн илтгэл,
-"Үндсэн хууль дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт” сэдвээр судлаач Д.Үүрцайхийн илтгэл тавигдав.
-"Үндсэн хуулийн цэцийн хянан шийдвэрлэсэн маргааны тойм” сэдвээр ҮХ-ийн цэцийн дэргэдэх Судалгааны төвийн захирал Р.Мухийт мэдээлэл хийлээ.
Үндсэн хуулийн шинэчлэлийн салбар хуралдаанд оролцогчид нь 1992 оны
Үндсэн хууль нь Германы Үндсэн Хуультай төстэй Монголын нөхцөлд нийцсэн
маш сайн хууль болсон гэж үзэж байгааг дурьдаад нэмэлтээр оруулсан
долоон өөрчлөлт нь өнөөгийн засаглалын хямралыг бүрдүүлсэн гэдэгт санал
нэгдсэн. Тиймээс ойрын үед эрчимтэй яригдах болсон Үндсэн Хуулийн
өөрчлөлт шинэчлэл нь цагаа олсон тулгамдсан асуудал гэж үзэж дараахь
гурван асуудлыг илүүтэй анхаарахаар ярилцлаа. Үүнд:
Нэгдүгээрт:
Төрийн байгуулалтын бүлэгт зайлшгүй өөрчлөлт оруулж эрх мэдлийн
тогтвортой тэгш хуваарилалтыг хангах, давхар албан тушаалаас татгалзах.
Хоёрдугаарт:
Иргэдийн санал асуулга явуулахдаа илүү дэлгэрэнгүй бөгөөд асуудал
бүрээр тодорхой асуух ба санал асуулга нь нийгмийг хэт бужигнуулахгүй
байхад анхаарах.
Гуравдугаарт: Асуудлын намууд дотооддоо сайтар
зөвшилцөн харилцан ойлголцож бодитой дүгнэсэн, саналаа бүрэн нэгтгэсэн
байхад анхаарах нь зүйтэй гэж үзлээ.