Монгол иргэд Хятадад цасанд боогджээ

866

БНХАУ-д их хэмжээний цас орны улмаас Бээжингээс Эрээн рүү зорчиж явсан Монголын иргэд Жин-Тэй тосгоны ойролцоо цасанд боогдож, гурав хоног саатжээ. Гадаад хэргийн яамны зүгээс БНХАУ-ын Эрээн хот, Хөх хотод Монгол Улсын төлөөлөн суугаа консултай утсаар холбогдож зохих арга хэмжээг авахаар ажиллаж байгаа аж. Нийтдээ 200 гаруй монгол иргэн цасанд боогдсоноос зарим нь Жин-Тэй тосгонд ирсэн бол зарим нь автобусанд хоноглож байгаа гэнэ. Энэ тухайгаа монгол иргэд ар гэрийнхэндээ мэдэгдэж, улмаар Гадаад хэргийн яамныхан зохих мэдээллүүдийг авснаар ажилдаа орсон байна. Хятадын талаас хоёр долоо хоног цас үргэлжлэн орно гэж мэдээлжээ. 

Эх сурвалж:

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>