Дэлхийн миссийн интернэт санал асуулга энэ сарын 20-нд дуусна

1141

Дэлхийн гоо үзэсгэлэнгийн олимп хэмээгддэг "Дэлхийн мисс 2015” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох эрхийн төлөөх "Miss World Mongolia 2015” үндэсний ялагчыг тодруулах тэмцээний ялагчаар Мисс Н.Ану тодорсон. Тэгвэл дэлхийн гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөх их аянд тэрбээр хэдийнээ гарсан билээ.

Дэлхийн миссийн тэмцээнд сошиал орчин маш чухал байдаг. Энэ тухай мисс бүсгүй маань: "Энэ жил шинээр нэмэгдэж буй шалгаруулалтын талаар тайлбар өгье! Та бүхэн энэхүү https://www.facebook.com/Miss-World-Mongolia-38376... фэйсбүүк хуудсыг хуудсыг маш идэвхитэй дэмжин өөрт таалагдсан видео, зураг, постуудыг лайк, шайр хийж, коммэнт үлдээхэд л хангалттай. Миний зүгээс аль болох сонирхолтой олон пост, зураг, видео хийж монгол ард түмнээ байлдан дагуулах гээд 2 талаас хийгдэж буй нөлөөллийг харж дүгнэх юм. Олон нийтийн сүлжээ энэ жилээс үнэлгээнд нөлөөлдөг болсон нь миний хувьд боломж гэж олж харсан. Учир нь монголчууд олон нийтийн сүлжээнд маш идэвхитэй, бусад улс оронтой харьцуулахад хэрэглэгчдийн тоогоор их байдгийг бид мэдэх билээ! Бид хүчтэй гэдгээ энэ мөчид л харуулж чадна " хэмээжээ.

Иймд дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож Монгол хэмээх нэрийг дэлхий дахинаа бахархалтайгаар дуурсгахыг эрхэм зорилгоо болгон яваа мэдлэг ухаант, үзэсгэлэн төгөлдөр бүсгүйгээ идэвхитэй дэмжицгээе. Энэ дашрамд дуулгахад олон нийтийн санал хураалт энэ сарын 20-нд дуусах тул та амжиж дээрхи фэйсбүүк хуудсаар зочлоорой.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>