В.Путин: Вашингтонтой хэлэлцээр хийх хүндрэлтэй байдаг

537

В.Путин: Вашингтонтой хэлэлцээр хийх хүндрэлтэй байдаг

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Москва Вашингтоны харилцаа муудаж байгаад сэтгэл түгшиж буйгаа илэрхийллээ. Тэрбээр энэ сарын 12-нд Москва хотноо зохион байгуулсан хөрөнгө оруулалтын чуулганд оролцохдоо "Хоёр орны харилцаа муудсанд Орос буруугүй. Бид энэ эхлэлийг тавиагүй болно. Манай улс АНУ зэрэг барууны орнуудтай найрсаг харилцаатай байхыг хүсдэг” гэжээ. Түүнчлэн АНУ-ын одоогийн Засгийн газартай яриа хэлэлцээр хийхэд хүндрэлтэй болохыг В.Путин хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр "Вашингтоны Засгийн газар Оросын талыг өөрсдийн дэвшүүлсэн шаардлагын дагуу ажиллахыг хүсдэг. Тэдний тавьсан шаардлага бол хэлэлцээр биш. Харин ч дарамт шахалт үзүүлж буй хэрэг. Одоо аливаа асуудлаар бидэнд хандахдаа барууны зарим оронд энэ жишгийг дагах боллоо. Москва Вашингтонтой харилцаа тогтоохдоо бие биеийнхээ ашиг сонирхлыг харгалзан үзэхээ баталгаажуулсан. Бид энэ баримтлалаа одоо ч дагаж байна. Гэтэл АНУ-ын Тагнуулын хяналтын албанаас энэ сарын 7-нд хийсэн мэдэгдэлд манай Засгийн газрыг хакерын ажиллагаатай холбоотой бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөө үзүүлэхээр оролддог гэж тэмдэглэсэн байсан” хэмээн шүүмжлэлтэй хандлаа.

 

Х.Эрдэнэзаяа

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>