ХОЙД СОЛОНГОСТ ГАШУУДАЛ ЗАРЛАЖЭЭ

485

ХОЙД СОЛОНГОСТ ГАШУУДАЛ ЗАРЛАЖЭЭ

 

Дэлхийн хамгийн хаалттай орон гэгддэг БНАСАУ-д  Кубын хувьсгалын эцэг Фидель Кастро агсан нас барсантай холбогдуулан өчигдрөөс эхлэн гурав хоногийн гашуудал зарласан байна. Пхеньян дахь метроны буудлын шилэн мэдээллийн самбарт наасан Хөдөлмөрийн намын төв хэвлэлд Фидель Кастрогийн нас барсантай холбоотой гашуудлын үгсийг бичсэн байх ажээ. 

Мөн төрийн байгууллагуудын дээр хатгасан далбаагаа хагас бөхийлгөн хүндэтгэл үзүүлсэн байна.  Хойд Солонгосын залуу удирдагч Ким Жон Ун гашуудлын мэдэгдэлдээ "Фидель Кастро агсныг АНУ-ын эзлэн түрэмгийллийн эсрэг хамтын тэмцэлийн холбоотон хийгээд БНАСАУ-ын дотны анд, нөхөр байсан” гэжээ.

Гэхдээ Фидель Хойд Солонгос улсад нэг удаа ч айлчлал хийсэн удаагүй юм. 


Монголын мэдээ
Б.Даваахүү

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>