ӨРТӨГ ӨНДӨРТЭЙ ХУРИМЫН ЭЗЭД БЭЛГЭНДЭЭ ХАНДИВ ӨГӨХИЙГ ХҮСЭВ

953

 

ӨРТӨГ ӨНДӨРТЭЙ ХУРИМЫН ЭЗЭД БЭЛГЭНДЭЭ ХАНДИВ ӨГӨХИЙГ ХҮСЭВМонголдоо хөрөнгө мөнгөтэй чинээлэгт тооцогддог МАК” компанийн Ерөнхийлөгч Н.Цэлмүүн,  Сү.Батболдын хүү Б.Баттүшиг нар нижгэр хурим боллоо. Тэдний хурим одоогоор хамгийн өртөг өндөртэй хуримд тооцогдож буй бөгөөд тэд хуримдаа ирсэн зочдоос бэлэг сэлт, дурсгалын зүйлс гардаж авахыг хүсээгүй гэнэ. Тэдэнд 10 сая төгрөг цугласан тухай эх сурвалжууд хэлж байна.

Н.Цэлмүүн хуримдаа ирсэн зочдоос бэлэг сэлт, дурсгалын зүйлс гардаж авахыг хүсээгүй гэнэ. Түүний оронд өөрсдийн байгуулсан "Баттүшиг&Цэлмүүн” сандаа хандив өгөхийг хүссэн бөгөөд тус мөнгө боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулагдах ажээ. Эхний ээлжинд нярайн тасагт шаардлагатай зүйлсийг нь өгөхөөр зэхээд буй тэд олон нийтийг санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хүссэн байна.

http://updown.mn/56419.html

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>