Вена экологийн хувьд хамгийн цэвэр хотоор тодорчээ

410

Вена экологийн хувьд хамгийн цэвэр хотоор тодорчээ

 

ВЕНА. /TASS/.Энэ оны экологийн хувьд хамгийн цэвэр хотоорАвстрийн Вена хоттодорчээ.Канад-Америкийн зөвлөх үйлчилгээний "Resonance Consultancy” агентлаг4 дүгээр сарын 22-нд тохиодог "Эх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан "2020 оны дэлхийн шилдэг 10 ногоон хот”-н жагсаалтыг гаргажээ.

Мэргэжилтнүүд 100 гаруй хотыг 9 шалгуураар үнэлэн энэхүү жагсаалтыг гаргасан байна. Ногоон байгууламжийн талбай, сэргээгдэх эрчим хүч ашиглалтын хэмжээ, нийтийн тээврийн үйлчилгээг ашиглах давтамж, агаар дахь хатуу тоосонцрын агууламж, нэг хүнд ногдох усны хэрэглээ, явган хүний зам талбайн хүрэлцээ, хог хаягдлыг дахин боловсруулах хөтөлбөрүүд, хог хаягдлыг бордоо болгож байгаа эсэх шалгууруудыг хамруулан шилдэг 10 хотыг жагсаажээ.

Тийнхүү жагсаалтын хоёр, гуравдугаарт Германы Мюнхен, Берлин хотууд орсон түүний араас Испанийн Мадрид, Бразилын Сан-Паулу, Их Британийн Манчестер, Португалын Лиссабон, Сингапур, Нидерландын Амстердам, АНУ-ын Вашингтон хотууд орсон байна.

"Economist Intelligence Unit” сэтгүүлээс өнгөрсөн онд гаргасан жагсаалтадВена хот амьдралын чанарын түвшний үзүүлэлтээр тэргүүлж, шилдэг хотоор шалгарч байжээ.

Монцамэ агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>