Өндөр дэнжийг өөрчлөх төлөвлөгөө цаасан дээр үлдэх вий?
Хариуцсан хүн нь амарсан ч төрөөс төлөвлөсөн ажил дагаад амарчихна гэж баймгүй. Ааг зоог гэсээр байтал нь Гандангийн дэнж “Машин угаалгын төв” болох төлөвтэй. Эхэлж байхад нь л зогсоохгүй бол нэгэнт барьсан хойно нураана гэвэл хөрөнгө зарсан иргэний хувийн өмчид халдах болно. Эсэргүүцэл тэмцэл өрнөвөл төр шийдвэрээ буцаах уу, зөвшилцлөө гэхэд нөхөн төлбөрт унах ийм л эрсдэл үүсч байна.





