“Toyota” дэлхий даяар үйлдвэрлэлээ бууруулна
ТОКИО. /Nikkei/. Японы автомашин үйлдвэрлэгч хамгийн том компани болох "Toyota Motor” ирэх тавдугаар сард дэлхийн даяар автомашиныхаа үйлдвэрлэлийг 700 мянга буюу анх төлөвлөсөн түвшнээс 10 хувиар бууруулахаар болжээ.
Харин Япон дахь үйлдвэрүүдийн автомашины үйлдвэрлэл бага зэрэг буюу ойролцоогоор 200 мянгаар буурна. Ирэх сард "Toyota”-гийн гадаад орнууд дахь үйлдвэрүүдийн конвейероос 500 мянган автомашин гарах ёстой бөгөөд энэ нь таамаглаж байснаас 100 мянгаар бага аж.



