Шүүхийн шийдвэрийг үл тоожээ
Тэрбээр 2015 он гарангуут Олон улсын болон Монгол улсын холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцон, ҮЭ-ийн гишүүний татварыг бэлэн бусаар хураахыг хориглох хууль бус чиглэлийг боловсрол, эрүүл мэнд зэрэг газруудад өгчээ.
ҮЭ-ийн гишүүн нь татвараа ямар хэлбэрээр хураалгах асуудал төрийн захиргааны байгууллагын албан тушаалтны оролцоод байдаг асуудал биш, тухайн байгууллагын хүрээнд л зохицуулдаг асуудал.
Татвар, суутгал гэдэг хоёр үгний ялгааг ч мэдэхгүй, хуулийг өөрийнхөө эрх ашигт нийцүүлэн тайлбарласан, хууль бус, дураараа дургисан чиглэлийг шүүх авч хэлэлцэн, уг маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэтэл түдгэлзүүлсэн талаархи ШШГЕГ-ын гурван удаагийн шаардлагад Ц.Энхцэнгэл жишим ч хийсэнгүй.
Түмний эрх ашгийг дээдэлж, төрийн хууль тогтоомжийг нэн яаралтай хэрэгжүүлэхийг Ц.Энхцэнгэлээс олон нийт шаардаж эхэллээ. Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйг уландаа гишгэлсэн, бусармаг үйлдлээ даруй зогсоох ухамсар, чин зориг түүнд бий гэдэгт итгэнэм.