Бразиль явсан төлөөлөгчдийн зардалд аудитын шалгалт хийхгүй

1183

НИТХ-ын төлөөлөгчид өн гөрсөн зургадугаар сард туршлага судлах нэрийдлээр Бразильд Улсад болсон дэл хийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг үзсэн нь олны дургүйцлийг хүр гэсэн. Тухайн үед УИХ-ын дарга З.Энхболд "Дарханы ИТХ-ын төлөөлөгчид Дубай руу зугаалсныг өөрсдөөр нь төлүүлэхээр болсон. Бразиль явсан НИТХ-ын төлөөлөгчид ч өөрсдөөр нь төлүүлнэ” хэмээн твиттер хуудастаа жиргэсэн юм. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгөөр тансагласан НИТХ-ын төлөөлөгчдийн томи лолтын зардалд аудитын шалгалт хийж, өөрсдөөр нь төлүүлэхээ мэдэгдсэн гэсэн үг.

Гэвч НИТХ-ын төлөөлөгчдийн хүсэлтээр Аудитын шалгалт хийхээ больсон гэх мэдээлэл зарим цахим хуудсаар гарчээ. Угтаа бол баяр наадмаас өмнө аудитын шалгалт оруулах ёстой байсан ч НИТХ-ын тэргүүлэгчид Нийслэлийн аудитын газарт хүсэлт явуулж шалгалтыг болиулсан байна. Бразиль явсан төлөөлөгчдийн зардлыг өөрсдөөр нь төлүүлэх учраас шалгах шаардлагагүй хэмээн үзсэн байна. Харин "Хэргийн эзэн хэнгэргийн дохиур” НИТХ- ын төлөөлөгчид хэл ам дагуулсан томилолтоо үр дүнтэй болсон хэмээн дүгнэж байгаа аж.

 Ц.АНИР
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>