Л.Гансүх Н.Золжаргалыг хөлдөө чирлээ Гол мэдээ, Ноцтой мэдээ 21-08-2014, 09:22 1240 Хуваалцах Засгийн газраас хэрэгжүүлсэн "Нүүрс” хөтөлбөрөөс ихээхэн хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт буруутгагдсан Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх өөрийгөө гэм буруугүй гэж үзжээ. Тиймээс өөрийг нь гэм буруугүй байхад саатуулан шалгасан, улмаар цагдан хорьсон гэж АТГ-ын байцаагч болон хэрэгт хяналт тавьж буй прокурорыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулахаар ханджээ. Л.Гансүх АТГ-ын байцаагч Н.Золжаргалыг албан тушаалаа ашиглан өөрт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273 дугаар зүйл анги буюу төсөв захиран зарцуулагч, 150 дугаар зүйл анги буюу аж ахуйн нэгж байгууллага иргэдийн өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд мэтээр зохиомол хэрэг үүсгэн ялын тогтоол үйлдэж, шүүхээс хоёр сар хорих шийдвэр гаргуулсан гэж үзэж байгаа юм байна. Эх сурвалж: 1240 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 2-08-2014, 12:39 “Ерөнхий сайдыг байцаах шаардлага гарна”… 1-08-2014, 15:25 Ерөнхий сайдын талаархи АТГ-ын мэдэгдэл /бүрэн эхээрээ/… 1-08-2014, 12:49 Л.Гансүхийн схем буюу тэрбээр туслах, дүү нарын хамт хоригджээ… 1-08-2014, 12:43 Л.Гансүхийг УИХ-ын гишүүдийн өмнө гудамжинд чирж аваад явжээ… 9-07-2014, 13:25 Ерөнхий сайдын охин А.Саранзаяа 2.2 тэрбум, зөвлөх нь 3.6 тэрбум төгрөгийн хэрэгт холбогджээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.