Исламын Халифатын төлөвлөгөөний тухай ноцтой мэдэгдэл хийв

793

Исламын Халифатын төлөвлөгөөний тухай ноцтой мэдэгдэл хийв

 

Исламын улс бүлэглэл Их Британид халдахаар төлөвлөж байгаа тухай НАТО болон Европын Холбооны аюулгүйн зөвлөлийн удирдагч нар мэдэгдлээ. Исламын Халифат Британид халдахдаа химийн юмуу цөмийн зэвсэг ашиглах бодолтой байгаа гэж албаныхан хэлсэн байна.

Энэ долоо хоногийн мягмар, лхагва гарагт Лондонд болсон аюулгүй байдал, терроризмын эсрэг хурлын турш цагдан сэргийлэх болон терроризмын эсрэг шинжээчид маш ноцтой анхааруулга өгсөн байна. Европын Комиссын терроризмын эсрэг зөвлөлийн орлогч дарга Жорж Берто Сильва сонинд яриа өгөхдөө, Исламын Халифат Их Британид химийн, биологийн, радио идэвхит болон цөмийн материалууд ашиглаж халдахыг хүсэж байна” хэмээн мэдэгдсэн байна. Лондонд болсон хурлын үеэр НАТО-ийн шинээр гарч буй аюул заналаас сэргийлэх асуудал хариуцсан ажилтан ч " Исламын Халифат химийн болон цөмийн материалуудыг эзэмшихийг зэхэж байгаа” гэж мэдэгдсэн юм. Энэ мэдэгдэл цацагдсаны дараа Их Британи аюулгүй байдлаа чангатгасан байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>