Говьсүмбэр аймгийн засаг дарга Л.Одсэрийг гурав дахь удаагаа огцруулжээ
Мөн Засаг даргыг огцруулсан тухай шийдвэр, холбогдох бичиг баримтыг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлсэн байна. Аймгийн Засаг дарга Л.Одсэр нь хууль тогтоомж зөрчсөн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байдаг. Л.Одсэр төрийн албан хаагчдыг хууль зөрчин олноор халсан нь түүнийг огцруулах бас нэг хууль зүйн үндэслэл болжээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасны дагуу "...Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын тав хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байдаг ба Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ удаад хуульд нийцсэн шийдвэр гаргана гэдэгт Говьсүмбэр аймгийн иргэд найдан хүлээж байгаа аж.