Өндөр амжилтанд хүрсэн хүмүүсийн унтахаасаа өмнө хийдэг 6 зуршил

1298
 Өндөр амжилтанд хүрсэн хүмүүсийн унтахаасаа өмнө хийдэг 6 зуршил
Ихэнх хүмүүсийг унтаж байх хооронд өглөө эрт босож олон зүйлсийг хийж амжуулдаг амжилтад хүрсэн хүмүүсийн түүхийг бид нэлээдгүй сонссон. Харин бүтээмж өндөртэй тэр цагуудаас бусад үед, тэдгээр хүмүүс чухам юу хийж бүтээдэг бол? Амжилтад хүрсэн хүмүүс унтахынхаа өмнөхөн юу хийдэг юм бол оо ? Та бүхэнд зориулан бид өндөр амжилтад хүрсэн хүмүүсийн унтахынхаа өмнө хийдэг 6 зүйлийг хүргэж байна.
 
#1 .Унших Microsoft­ийн тэрбумтан Bill Gates бол шунахай уншигч. Тэрээр орой бүр унтахынхаа өмнө улс төрөөс эхлээд одоо болж буй үйл явдлууд хүртэлх сэдвийн хүрээнд бүтэн цагийг уншиж өнгөрүүлдэг аж. Өдөр бүр унших нь мэдээж шинэ мэдлэгийг олж авахаас гадна бас стрессийг бууруулж, ой ухааныг сайжруулдаг байна. 2009 онд University of Essex­ийн судалгаагаар өдөрт 6­аас доошгүй минутыг уншихад зарцуулахад стрессийг 68 хүртэлх хувиар буруулдаг болохыг илрүүлжээ. Орой бүр ном унших нь таны тархины эрүүл саруул байх хугацааг уртасгах, алцхаймерын өвчнөөс сэргийлэх зэрэг ач тустай. Тиймээс унших бүрд ээ та өөрийгөө оюуны дасгал хийж байна хэмээн ойлгож болно.
 
#2. Утсаа өөрөөсөө хол байлгах Харвардын Их сургуулийн нойрны эм зүйн профессор Dr Charles Czeisler­н судалгаагаар гар утасны дэлгэц нь хиймэл цагаан гэрлүүдийг бий болгосноор бидний бие махбодын байгалийн  3/7 цагийн хэмнэлийг алдагдуулж, өдрийн цаг болж байна гэх хуурамч дохиог бидний тархинд өгдөг юм байна. Тэдгээр цагаан гэрлүүд нь биднийг унтуулах үүрэгтэй хэд хэдэн бодисын ялгаварлалтыг зогсоож, биднийг унтахад саад болж нойр хулжаадаг аж. Тиймээс хэрвээ та сайн нойр авч, бөх унтахыг хүсвэл утсаа өөрөөсөө холдуулж, өөр өрөөндөө тавиарай!
 
#3. Алхах Buffer ­ийн гүйцэтгэх захирал Joel Gascoigne унтахынхаа өмнө алхах дуртай нэгэн ажээ. Учир нь алхсанаар түүний ажлын тухай бодлууд сарнин алга болж амрах хэрэгтэйгээ ойлгон тайвширдаг байна. Үргэлж идэвхтэй хөдөлмөр эрхэлдэг завгүй хүмүүсийн хувьд Joel­н оройн алхалт нь ачаалалтай өдрийн дараа тайвшрах гайхалтай арга юм. Өдөр бүрийн алхалт нь эрүүл мэндийн хувьд эерэг ач холбогдолтойгоос гадна бас нэгэн гайхалтай ач тустай ажээ. Алхах нь бүтээлч байдлыг нэмэгдүүлдэг бөгөөд алхаж байх үед хүний тархи идэвхтэй ажилладаг ба ингэснээр шинэ санаа , шийдлүүдийг олох үүд хаалгыг нээж өгдөг болохыг судалгаагаар баталжээ. Тиймээс танд шийдэж чадахгүй хэцүү асуудал байвал, магадгүй та нэг орой салхилж болох юм, ингэснээр та зөв шийдэлд хүрэх ч юм уу.
 
#4. Бясалгах Хэвлэл мэдээллийн алдарт сэтгүүлч, хатагтай Winfrey ачаалалтай өдрийн дараах стрессээ орой бүр бясалгал хийн тайлдаг байна. Түүний нэг өдөр үнэхээр завгүй байдаг нь ойлгомжтой хэрэг, гэсэн ч тэрээр орой бүр бясалгал хийх цагийг өөртөө гаргадаг гэнэ. Бясалгал хийх нь үнэхээр үр дүнтэй сайн арга уу гэх маргаан зөндөө байдаг. Харин 2014 оны судалгаагаар бясалгал хийдэг 19,000 хүнийг судлахад үр дүн эерэг гарчээ. Бясалгал нь уур, бухимдал, өвчнийг намдаахад тустай бөгөөд стрессийг ч бас  4/7 бууруулдаг юм байна.
 
#5. Бүтээлч байх Алдарт загвар зохион бүтээгч Vera Wang оройдоо шинэ загвараа урладаг бөгөөд, нарийн ширийнийг нь гаргалгүйгээр зөвхөн ерөнхий чигийг нь гаргадаг аж. Заримдаа оройн чимээ аниргүй байдал бидний бүтээлч байдлыг ил гаргах түлхүүр болдог. Заримдаа оройн чимээ аниргүй байдал бидний бүтээлч байдлыг ил гаргах түлхүүр болдог.  Хамгийн сонин нь бид хэдий ажил ихтэй урт өдрийн дараа ядарсан байдаг ч бүтээлч үйл ажиллагаа явуулахад шөнийн цаг нь хамгийн зөв сонголт юм гэдгийг судлаачид тогтоожээ. Тэгэхээр хэрвээ та өглөөний хүн бол танаас гарах хамгийн бүтээлч санаанууд таныг орондоо орохоос өмнөхөн гардаг байна. Судлаачид үүнд итгэлтэй байдаг. Учир нь шөнө таны тархи өдрийн цагуудыг бодвол илүү задгай төсөөлж, сэтгэдэг. Харин логикоор сэтгэх чадвар тань буурч эхэлдэг байна.
 
6.Маргаашийн өдрөө төлөвлөх American Express­ийн гүйцэтгэх захирал оройн цагаар маргаашийн цагийн хуваариа гаргах дуртай нэгэн бөгөөд ингэхдээ тэрээр өөрт хамгийн чухал гэсэн гурван ажлыг дэвтэртээ буулгаад маргааш өглөө нь босоод хамгийн эхэнд тэдгээр ажлуудаа хийж эхэлдэг байна. Судлаачид хэсэг бүлэг оюутнуудыг их сургуулийн оюутан болоод төгсөх хүртэл 4 жилийн турш судалгаанд хамруулжээ. Судлаачид тэдгээр оюутнуудын цагаа хэрхэн төлөвлөж буй чадварыг гол чигээ болгон судлахад, цагаа сайн төлөвлөж чаддаг оюутнууд  SAT­ийн өндөр оноотой оюутнуудаасаа GPA буюу голч дүнгээрээ хамаагүй илүү байжээ. Эндээс цаг төлөвлөх чадвар нь хүний академик амжилтад сурах чадвараас илүү үүрэг гүйцэтгэдэг гэх дүгнэлтийг хийж болж байна. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>