СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зэрэгцээ хоёр гэр шатаж 25 настай эмэгтэй, гурван настай хүүхдийн хамт амиа алджээ

28

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зэрэгцээ хоёр гэр шатаж 25 настай эмэгтэй, гурван настай хүүхдийн хамт амиа алджээ

 

Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд гэр шатаж байна гэх дуудлага тус дүүргийн Онцгой байдлын газарт өчигдөр /2025.09.22/ 19:42 цагт иржээ.

Дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн эзэмшлийн таван ханатай гэр эд зүйлийн хамт бүрэн шатсан байжээ. Мөн зэрэгцээ барьсан иргэн А-гийн таван ханатай гэрийн хойд талын хэсэг хайрагдан шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн Н /25 настай, эмэгтэй/, иргэн А /3 настай, эмэгтэй/ нь буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шилжүүлэн өгсөн тухай ОБЕГ мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>