Б.Түшиг номынхоо 30 хувийг өөрөө бичиж, үлдсэн хэсгийг "хуулбарлан" түүвэрлэжээ

24

Б.Түшиг номынхоо 30 хувийг өөрөө бичиж, үлдсэн хэсгийг "хуулбарлан" түүвэрлэжээ

 

Ютүбэр Б.Түшиг "Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ" нэртэй ном гаргаад буй. Энэ номоо өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан "Номын баяр"-т оролцож худалдаалсан. Харин түүний номыг худалдаж авсан нэгэн иргэн тухайн номыг шүүмжилж, "ChatGPT" ашиглаж бичүүлсэн байна, өөрөө бичээгүй байна" гэх зэрэг асуудлуудыг хөндсөн юм.

Тэгвэл Б.Түшиг мэдэгдэл гаргаж, "зөв бичгийн дүрмээ, зарим фактуудаа шалгаж, арвижуулсан. Би мөнгө олохын тулд ном гаргаагүй" гэв.

Мөн "Зууны мэдээ" сонинд өгсөн ярилцлагадаа,

"Залуучууд дунд хамгийн эргэлзээтэй, чухал сонголт бол мэргэжил сонголт байдаг. Энэ тухай асуулт ч надад их ирдэг. 6,7 жилийн өмнөөс би энэ төрлийн контент бас хийж байсан. Ер нь залуучууддаа мэргэжил сонголтын чухлыг ойлгуулах үүднээс энэ номоо бичсэн. Миний хувийн туршлага бол 20-30 хувь. Бусдыг нь надаас илүү туршлагатай, ур чадвартай олон хүний бичсэн ярьсан зүйлүүдээс түүвэрлээд хамгийн чухал гэж бодсоноо номдоо оруулсан. Ном бол эрэлт ихтэй байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ дагуулж их ирж байна" хэмээн ярьжээ.

Үүнээс харвал тэр ном бичихдээ хиймэл оюун ухаан ашигласнаас гадна номынхоо 30 хувийг л өөрөө бичжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>