Монголчууд гурван сая дахь иргэнээ гудамжинд өлгийдөх үү

1193
 Монголчууд гурван сая дахь иргэнээ гудамжинд өлгийдөх үү
 - ГУДАМЖИНД ХҮҮХДЭЭ ТӨРҮҮЛСЭН ЭХ ЭМЧИЙН ХЯНАЛТАД
 ОРООГҮЙ БАЙЖЭЭ –


  Улаанбаатар хотын гудамжинд нэгэн эмэгтэй нярайлжээ. "Естой үзээгүй юмаа үзлээ. Хүүхэд төрж байна. Энэ сандал дээр хөөрхөн юм аа. Эмнэлгийнхэн үнэхээр хэрэг алга” гэж нэгэн залуу сандал дээр төрж буй эмэгтэйн зургийг өөрийн фэйсбүүк хуудаснаа оруулсан нь цахим ертөнцөд  сенсаци тарьсан. Энэхүү үйл явдал гурав хоногийн өмнө Баянгол дүүргийн "Ганзам” зочид буудлын хажуу талд байрлах 49 дүгээр байрны хүүхдийн тоглоомын талбайд болсон аж. Дорнод аймгийн харьяат иргэн Г нь жирэмсэн байх явцдаа эмчийн хяналтад ороогүй гэх. Улаанбаатар хотод тогтсон хаяггүй, байр хөлсөлж амьдардаг байжээ. Тэрбээр энэ сарын 23-ны 09.00 цагаас  өвдөж 11.00 цагт түргэн тусламжийн 103-ыг дуудсан байна. Гэсэн ч тэрбээр эмнэлгийн тусламжийг хүлээж тэвчилгүй байрны гадна талын талбайд сууж байгаад төрөх хугацаанаасаа хоёр сарын өмнө төржээ. Гудамжинд төрсний дараа түргэн тусламжийнхан ЭХЭМҮТ-д хүргэсэн байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>