Сонгууль бүрээр хар машиныг 2.5 тэрбумаар цэнэглэх үү

871

Сонгууль бүрээр хар машиныг 2.5 тэрбумаар цэнэглэх үү

 

 Энэ удаагийн сонгуульд улсын төсвөөс 16.4 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Үүнээс 3.2 тэрбум төгрөгийг саналын хуудас хэвлүүлэхэд, 2.5 тэрбумыг сонгуулийн санал тоолох автомат хар машинд зарцуулах аж.

 

УИХ болон аймаг, нийслэлийн сонгуульд зарцуулах дээрх мөнгөн дүнг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцэс лэн гаргасан юм. Зардлыг хэрхэн тооцож гаргасныг СЕХ-ны дарга ийн тайлбарлав. Тэрбээр "Санал өгөх насны хүний тоо энэ удаад146 мянгаар нэмэгдсэн ч төсөв 400 гаруй сая төгрөгөөр багасч байгаа. УИХ, орон нутгийн сонгуулийг хамт явуулах тул саналын хуудасны тоо ч нэмэгдсэн. Тодруулбал, 2012 онд сонгуулийн хуудсыг нэг талд нь бичдэг байсан бол энэ удаад хоёр талд нь бичих юм. Энэ хэрээр зардал нэмэгдэж байгаа. Дөрвөн жилийн өмнө сонгуулийн санал тоолж байсан автомат хар машины зай дууссан учир түүнийг солих болон сэлбэг, цэвэрлэгээний мате риал авахад 2.5 тэрбум төгрөг зарцуулна” гэсэн юм.

 

Энэхүү тайлбарыг сонссон иргэд нэлээд ундууцав. Техник технологи хөгжсөн XXI зуунд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн амьдарч байгаа хэрнээ зайгаар ажилладаг автомат төхөөрөмжийг сон-гуулийн санал тоолоход хэ-рэглэж байгаа нь иргэдийг ийнхүү бухимдахад хүргэв. Үүгээр ч зогсохгүй дөрвөн жилд нэг удаа ашиглахад зай нь дуусч, их хэмжээний мөнгөөр цэнэглэх болсонд иргэд илүүтэй эгдүүцэж байна. Ингэж аашлах нь ч аргагүй. Нийслэлийн иргэдийн өмнө тулгамдаж буй олон асуудлаас жишээ татан тайлбарлавал, 2.5 тэрбум төгрөгөөр хамгийн багаар бодоход100 гаруй хүүхэд хүмүүжих хүчин чадал бүхий цэцэрлэг хоёрыг барих боломжтой. Энгийнээр тооцоход гэртээ цоожлуулж буй дээрх тооны багачууд цэцэрлэгт явж, түүний цаана мөн тооны эцэг, эх ажилтай болох юм.

 

Энэ хэрээр иргэдийн амьдрал сайжрах нөхцөл бүрдэх байсан. Гэтэл эрх баригч буюу АН ийм сонголт хийхийг хүссэнгүй. Иргэдийнхээ итгэл дээр гишгэж, автомат хар машиныг оруулж ирсэн цаг саяхан. Тодруулбал, АНУ-ын "Dominion voting systems” компанид үйлдвэрлэсэнImage Cast загварын төхөөрөмжийг авч ашиглахаар гэрээ байгуулсан тухайгаа СЕХ-ныхон 2012 оны нэгдүгээр сарын 9-нд дуулгаж байв. Түүнээс хойш гурван сарын дараа сонгуулийн санал тоолох 2540 автомат машиныг оруулж ирсэн бөгөөд үүнд 24 тэрбум төгрөг зарцуулж байлаа. Тэр цагаас хойш ард түмний дунд автомат"хар машин” хэ мээн цоллогдох болсон бөгөөд 2012 онд болсон УИХ болон орон нутгийн сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн хар машинд итгэх сонгогчдын итгэлийг хөсөрдүүлсэн билээ. Товчхондоо, бага багтаамжтай 24 цэцэрлэг эсвэл хүүхдийн эмнэлэг барих хэмжээний төсвийг зөвхөн автомат хар машин авахад зарцуулж, сонгуулийг будилаантуулсныг иргэд өнөөдрийг хүртэл мартаагүй явна.

 

АН-аас бусад нам болон ард түмний эсэргүүцэлтэй тулгаран байж их хэмжээний мөнгөөр дөрөвхөн жилийн өмнө оруулж ирсэн домогт хар машиныг нэг удаа ашиглаад л зайг нь солихоор болж. Нэг үгээр хэлбэл, дөрвөн жил тутамд буюу сонгууль болох бүрт зөвхөн зай солиход 2.5 тэрбумыг зарцуулах болж таарав. Монгол Ардын нам тэргүүтэй улс төрийн 21 намын төлөөлөл болон иргэд энэ удаагийн сонгуулиар сонгогчдын саналыг автомат хар машинаар тоолохыг эсэргүүцэж, өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын 10-нд жагсаал зохион байгуулж байсан удаатай. Товлосон хугацаанд улс төрийн нам болон иргэдийн шаардлагын хариуг УИХ-ын дарга өгөөгүй учраас тус жагсаал улс төрийн суултаар үргэлжилж байсан. Ийнхүү сонгогч, нам, эвсэл бүгдээрээ "хар машиныг халъя” хэмээн удаа дараа буюу бүхэл бүтэн дөрвөн жил эсэргүүцээд дийлсэнгүй. Үүгээр зогсохгүй намуудын болон төрийн бус байгууллагын төлөөлөл нийслэлийн хэмжээний санал тоолох хар машиныг 341 хувилбараар шалгахад асуудалтай зүйл олон гарчээ.

 

Товчхондоо, дуулиант хар машин шалгалтад тэнцээгүй байна. Тодруулбал, туршил-таар гурван нэр дэвшигчийн нэрийг дугуйлсан хүчингүй нэг саналын хуудсыг хүчингүй гурван санал гэж уншиж байх жишээтэй. Иймэрхүү зөрчлөөс гадна хар машины программ хангамж Монгол Улсын өмч биш бөгөөд прог-рам мыг аудитын бай гуул-лагаар баталгаа жуул сан тухай баримт бичиг байхгүй гэдгийг тогтоосон аж. Асуудал, шүүмжлэл, эсэргүүцэл дагуулсан автомат хар машинаар сонгуулийн саналын хуудсыг тоолох ёстой гэж ганцхан АН л өнөөдрийг хүртэл гэдийсээр энэ удаагийн сонгуулиар мөн л ашиглахаар болсон нь олны хардлагыг улам төрүүлж буй. АН эрх барьж буйдаа дулдуйдан ямар нэгэн асуудалд олонхоороо хүч түрэмгийлэн хандаж байгааг шүүмжлэх хүн цөөнгүй. Сонгуулийн хэсэг, хороо бүрийг камержуулаад гар аргаар тоолчихвол илүү шударга, үнэмшилтэй, иргэдийнхээ хүсэлтийг хүндэтгэсэн үйлдэл болно гэдгийг улс төрийн зангарагтай нам болох Монголын Ардын намынхан хэлж байгаа юм.

 

Гэвч эрх баригч намынханд тийм сонирхол алга. Харин ч бүүр татвар төлөгчдийн мөнгөөр зай зэргийг солиод дундаас нь "мөнгө унагах” гээд байгаа ч юм шиг хардлага төрүүлж орхив. Домогт, дуулиант хар машины зай нь яасан ч өндөр үнэтэй юм. Ядаж анх авахдаа ашиглалтын баталгаа шаардаж болоогүй юм байх даа. Одоо индүүнд хүртэл баталгаа өгдөг болсон цаг. Гэтэл эрх баригч нам л хөгжиж буй олон улс орны ашиглахаас татгалзсан хэрэглээ өндөртэй хар машиныг сонгож, түүнээсээ салж чадахгүй амь тавин зуурч байгаа нь хачирхалтай бас ичгүүртэй. Нийгмийн нөх-цөл байдал, сонгогчдын хүсэл сонирхол АН-ынхнаас огт өөр байхад сонгуулийн саналын хуудсыг хар машинаар л тоолохгүй бол манай нам ялагдана хэмээн айж барьц алдаж суугаа нь энэ болж таарлаа.

 

С.Юмсүрэн


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>