Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ

18

Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ

 

БНХАУ-ын Эрээнхот боомт 2025 оны наймдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 30-ныг дуустал ачаа тээврийн нэвтрэх цагийн хуваариа өдөр бүр 08:00–22:00 цаг хүртэл сунган ажиллуулахаар болжээ.

Энэ нь зуны улирлын тээвэрлэлтийн оргил үеийг оновчтой зохион байгуулах, хилээр нэвтрэх чадамжийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд ингэснээр өдөр тутмын тээвэрлэлтийн хүчин чадал 25 хувиар өсөх боломжтой болж байна.

Хамгийн сүүлд, 2025 оны долоодугаар сарын 31-ний байдлаар Эрээн боомтын хилийн шалган нэвтрүүлэх газраар 1 сая 605 мянган зорчигч, 427 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрчээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ойролцоогоор 20 хувиар өссөн үзүүлэлт юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>