Нийслэлд 4 сургууль, 6 цэцэрлэг, 4 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 спорт заалыг ашиглалтад орууллаа

29

Нийслэлд 4 сургууль, 6 цэцэрлэг, 4 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 спорт заалыг ашиглалтад орууллаа

 

Энэ онд нийслэлийн боловсролын салбарт барилга байгууламжийн 139 төсөл, арга  хэмжээ хэрэгжиж байна.

2025-2026 оны хичээлийн шинэ жилтэй холбогдуулан урьдчилсан байдлаар нийт . Өнгөрсөн долоодугаар сарын байдлаар 4 сургууль, 6 цэцэрлэг, 4 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 спорт заал, нийт 15 барилга, байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгсөн. Үлдсэн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгуудыг барих болон улсын комисст хүлээлгэн өгөх, мэдээлэл нэгтгэх ажил үргэлжилж байна. Энэ жил сургууль, цэцэрлэгийг барихдаа газар чөлөөлөлт хийсэн байршлууд цөөнгүй байгааг мөн холбогдох албаныхан онцлов.

 Мөн тухайн жилүүдэд 45 сургуулийн барилга ашиглалтад орж, хүүхдийн хүчин чадал 27658-аар нэмэгдэж, 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга ашиглалтад орж, хүүхдийн хүчин чадал 2,240-өөр нэмэгдсэн байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Хот төлөвлөлт, хүн амын өсөлттэй уялдуулан нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх” чиглэлд анхаарч, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр үе шаттай ажлууд хийж байгаа билээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>